Төрийн ажил гацаад сар боллоо, МАН-ынхан!

Монгол Ардын намынхан!, төр, түмний ажил гацаад сарын нүүрийг үзэх нь ээ. Та бүхэн нам дотроо үе болон талцаж, хагаралдаж байх хооронд иргэдийн амьдрал хэцүүдлээ. Энэ бүхэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажлын нээлтээс хойш үргэлжилж байна. Өөр бүлэглэл дараагийн ЗГ-ын бүтцийг зурчхаад акц эхлүүлсэн гэдэг ерөнхий томьёололтой л үлдэв. Энэ цагаас хойш бараг бүтэн сар болох нь.
Одоо бол улстөрийн тогоон дотроо МАН-ынхан 1970, 1980 оныхон болчихсон талцаж байна. Баасан гарагт болсон МАН-ын Удирдах зөвлөлийнхний "Дараагийн Ерөнхий сайд 1970 оны төлөөлөл байх нь зүйтэй" гэдэгт санал нэгдсэнээс нь тодорхой харж болно. Ах нар нь дүү нараасаа намаа ч, засгаа ч авах нь тодорхой болов. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хоршилтой тоглолт Ардын намд хүчээ авах үес "АН-ыг 1960-аад оныхон булаалдаж байхад МАН-ыг 1980-аад оныхон удирдаж байна" гэгдэж байв. "Хүний, өөрийн ах нартайгаа тулна" гэсэн хөөргөлттэй ч байлаа. Гэтэл 1980-аад оны тэргүүнтэй Засгийн газар унаснаар Шинийг хуучин нь эргээд дарж авсан үйл явц өрнөлөө.
Харин улстөрийн тогооноос гадна Сангийн яамны гүйлгээнээс эхлээд өчнөөн ажил гацаад байна. Ам.доллар 3600 төгрөг, юань 500 шүргэх нь. Нүүрсний үнэ 100 ам.доллароос буурч 80 ам.долларт хүрсэн. Дагаад валютын нөөц эрсдэл дунд орхигдов. Үр дүнд нь төсвийн орлого бүрдэхгүй тасрах аюултайг ч эдийн засагчид сануулсаар. Төсвөө тодотгохгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан эцсээ хүртэл гүрийсээр буух нь. Дотоод нөхцөл байдлаас гадна Доналд Трампын тарифын бодлого, геополитикийн тодорхойгүй байдал ч манайд нөлөөтэй.
Төрийн ажлыг, түмний амьдралыг бодож байна уу, эрх баригч МАН-ыхан. Сандал суудлын хэрүүл, жагсаал цуглааны талцал, үе хоорондын мөргөлдөөн ширүүссээр. Үргэлжлүүлээд зуны амралт, зугаалга, баяр наадам эхэллээ. Төрийн байгууллагууд ч ажлаа хийхгүй амраад явчихна. Тэгээд намартай золгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэр монголчууд гэдсэндээ хөлөө жийэлцээд 35 жил боллоо хөгжилч байхгүй,идэж уугаад эх орноо тонож дээрэмдээд Америк зугтаагаад Америк диваажингийн орон бич сайн ажиллаж эхлэх баигаа хүмүүсээ т�##� т�##�аас олон з�##�уу хөгшин нохойнууд т�##� т�##�аас арц�##�дан дайрч Саины Огцрох амархан нохойнууд даан хар тамхичин сэтгэцийн согогтой нохойнууд,тэд нар эх орондоо хайртай бич ганц ширхэг модч тарихгүй нохойнууд мөнөөс мөн
зөв сэдэв сонгосон бн, гэхдээ дутуу бичсэн бн, хамгиын чух�##� нь цахилгаан станцын асууд�##� бн. 3-р станц зогслоо, шинэ турбинтай болно гэдэг худлаа болж бн, энэ маш чух�##� асуудлыг орхиод бн, сэтгүүлч ээ
Станцынхаа генератор турбинаа хурдан аваасай цаг �##�даад байхын хот хөлдвөл бүгд бултана даа б�##�иар юмнууд.
TURIIN AJIL 1 SAR GACHLAA CH GEH SHIG BUU GUTCAA BI GANTC GADAS HATGAH GEED ALINGAA ALDAJ DNA
Овоо ажил хийх шинжтэй байсан хамаг төслүүд зогслоо. Энэ улс урагшлахгүйнээ. Сүүлдээ сошилаар хэдэн авгай хүүхнүүд огцор гэж орилоод л хэдэн хөлсний оюутнууд жагсаж байна гэж орилоод өнхөрдөг төртэй боллоо. Төрийн тэргүүн нь өөрөө төр самардаг боллоо. Юуны төлөө юм? Нөгөө л эрх мэдэл санд�##� суудлын төлөөшт, та нарыг мэдэхгүй биш, сүүлийн 30 жил ингэж тоглож байна. Эвлэж гувлаж огт чадахгүй байнга хэрүүл тэмцэлтэй бузар золигнууд