Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурваст тусална гэсэн Грета Тунберг тэргүүтэй идэвхтнүүдийг Израил саатуулжээ

Грета Тунберг тэргүүтэй 12 идэвхтэн Газын зурваст тусална хэмээн ням гарагт /2025.06.08/ Сицилиэс хөдөлсөн юм. Тэд Газын зурваст тавиад буй далайн бүслэлтийг эвдэлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой хэмээн “Freedom Flotilla Coalition” байгууллагын эзэмшдэг Madleen онгоцтой явжээ.

Тэгвэл Израил тэдний онгоцыг илрүүлж, Тунберг болон бусад идэвхтнүүдийг саатуулан Израил руу зөөсөн байна. Тунбергтэй хамт “Game of Thrones” цувралын жүжигчин Лиам Куннигхэм, Европын парламентад Францаас суудаг Рима Хассан гэх мэт хүмүүс явж байсан аж.

Тэд замдаа гарсны дараа Израилын Батлан хамгаалахын сайд Израил Катз мэдэгдэл хийхдээ Газын зурваст тавьсан бүслэлтийг эвдэхийг хэнд ч зөвшөөрөхгүй гэжээ. Тэрхүү бүслэлт нь Хамас зэвсэг оруулж ирэхээс сэргийлэх зорилготой гэж Израил мэдэгдсэн. Катз тэднийг замдаа явж байхад нь мэдэгдэл хийхдээ “Еврейчүүдийг гадуурхдаг Грета болон Хамасын суртал ухуулгыг дамжуулдаг түүний найзуудад хандаж тодорхой хэлье: Та нар буцах хэрэгтэй, Газад хүрч чадахгүй” гэсэн юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ингэж хүмүүсийг малладаг
Ингэж хүмүүсийг малладаг
6 сар 9, 2025 13:47

Тархи угаагч хар хүчний боол

Холбоотой мэдээ

Back to top button