Нийгэм мэдээ

Монголоос анх удаа мөнгөн гэрэгэ олдлоо

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас мөнгөн гэрэгэ олджээ.

Тус газраас 2024 оны тавдугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олсон ба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан байна.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү мөнгөн гэрэгэ нь Монголын эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн гэж үзэж байгаа ба утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна. Мөн гэрэгэний нүхийг эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай аж.

Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу 2025 оны А/232 дугаар тушаалаар уламшуулал олгож, жуух бичгээр шагнажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 10, 2025 10:15

Олж тушаасан з�##�уучуудад баяр хүргэе

Зочин
Зочин
6 сар 10, 2025 10:23

Булш ухаж дээ

Зочин
Зочин
6 сар 10, 2025 11:07
Reply to  Зочин

Суд�##�гаанд түүхээ мэдмээр бна хүүрээ

гена
гена
6 сар 10, 2025 14:58

баяр хүргэе

зочин
зочин
6 сар 10, 2025 15:36

зоосны нүхээр хорвоог хардаг буруу санаатан олсон бол хятдад зарах цаг үед бид амьдарч байгаа харин сайн хүмүүс олж үйлс нь дэлгэрэх болтугай .Зөвлөлт оросын коммунистуудын дээрэмдэж авч гарсан манай түүхийн эд зүйлүүдийг буцаан авах т�##�аар монголы
н засаг төр дорвитой ажиллах ёстой .

Холбоотой мэдээ

Back to top button