НИЙГЭМСпорт

ДАШТ-д оролцох эхний хэсгийн жүдочид Будапешт хотыг зорилоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод энэ сарын 13-нд эхэлнэ. Тус тэмцээнд 93 орны 560 гаруй тамирчин оролцох бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 18 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгсөн.

Тэгвэл тамирчдын нэгдүгээр ээлж Унгарын Будапешт хотын өнөөдөр зүг хүлгийн жолоо залав. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийнхэн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч Ч.Болдбаатар, П.Нямлхагва, М.Бундмаа нараар ахлуулсан,

Эрэгтэй

  • 60 кг: Э. Ариунболд, К.Ёолк
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: О.Шинэбаяр
  • 90 кг: Б.Хүдэрчулуун
  • +100 кг: Б.Гончигсүрэн

Эмэгтэй

  • 48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь
  • 52 кг: Л.Сосорбарам
  • 57 кг: Т.Ариунзаяа
  • 63 кг: Л.Энхрийлэн, Б.Ганхайч
  • 70 кг: Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ
  • +78 кг: А.Адъяасүрэн

Холимог баг: 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +78 кг-д Д.Номинзул зэрэг тамирчид оролцоно.

Манай жүдочдоос К.Ёолк, О.Уранбаяр, О.Шинэбаяр, Б.Хүдэрчулуун, Ж.Анударь, Т.Ариунзаяа, Д.Есүй нар насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцож байна. Тэгвэл Б.Ганхайч хамгийн олон буюу долоо дахиа дэлхийн дэвжээнд барилдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button