НИЙГЭМНийгэм мэдээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Якутын тэргүүн дэд дарга А.Н.Жирковыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2025.06.10) Якутын Бүгд Найрамдах Улсын төрийн хурал болох Ил Түмний тэргүүн дэд дарга Александр Николаевич Жирковыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улс, Якутын Бүгд Найрамдах Улсын уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн түүхэн хэлхээ холбоог онцлон тэмдэглэж, Оросын Холбооны Улс (ОХУ) болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс найрамдалт харилцаатай явж ирснийг цаашид шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцжээ.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооноос Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулах хуралдааны түр хэлэлцээрийг зөвшилцсөн талаар дурдаж, Засгийн газар хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Якутын Бүгд Найрамдах Улс хооронд худалдаа, эдийн засгийн харилцааны таатай нөхцөл боломж нээгдэж буйг дурдсан байна.

Тэргүүн дэд дарга Александр Николаевич Жирков манай хоёр улс түүх, соёл, нийгэм, эдийн засаг болон спорт урлагийн өргөн харилцаа холбоотойг онцолж, энэ оны гуравдугаар сард тус улсын Үндэсний уран сайхны музейд Монголын зураач нар үзэсгэлэн гаргасан болон Якутын үндэсний спорт болох модон барилдаанаар Монгол Улсын тамирчид амжилт гаргаж буй тухай мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button