Нийгмийн

Капитал банкны удирдлагуудыг саатууллаа

Авлигатай тэмцэх газраас “Капитал” банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа ба тус банкны хэд хэдэн албан тушаалтнуудыг цагдан хориод байна.

Тодруулбал, “Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал н.Янжин, Зээлийн газрын захирал н.Дэлгэрцэрэг нарыг  цагдан хорьжээ. Мөн Гүйцэтгэх захирал А.Ариунболдыг өөр нэгэн удирдах албан тушаалын эмэгтэйн хамт шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button