Гадаад мэдээДЭЛХИЙ
Жонгүг цэргээс халагдсан өдөр нэгэн эмэгтэй гэрт нь нэвтрэх гэж оролджээ

Алдарт BTS хамтлагийн Жонгүг болон Жимин өчигдөр /2025.06.11/ цэргээс халагдсан. Тэгвэл 30 гаруй насны Хятад эмэгтэй цэргээс халагдсан өдөр нь Жонгүгийн гэрт нэвтрэх гэж оролдож байгаад баригджээ. Сөүл хотын Ёнсан дүүргийн цагдаагийн алба өнөөдөр /2025.06.12/ мэдээлснээр лхагва гарагийн орой алба хаагч нар нэгэн эмэгтэйг баривчилсан гэсэн юм.
Тодруулбал орон нутгийн цагаар оройны 23:20 минутын орчим Ёнсан дүүрэг дэх Жонгүгийн байрны хаалганы кодыг тэр эмэгтэй дахин дахин оруулж байжээ. Жонгүгийн хөрш сэжиг бүхий хүн байна гэх дуудлага цагдаад өгсний дараа эмэгтэйг баривчилсан аж. Эх сурвалжууд мэдээлснээр Жонгүг цэргээс халагдсаных нь дараа уулзах гэж Солонгост ирсэн хэмээн тэр эмэгтэй байцаагч нарт хэлсэн байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Тэнэг хүүр вэ
яадаг гар вээ