Нийгмийн

Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалантай эвлэрч, гурилын импортын хуулиа УИХ-д дахин өргөн барьжээ

Импортын гурилыг татвартай болгох хуулийг өнгөрсөн тавдугаар сарын 16-нд УИХ-ын нэгдсэн чуулган хэлэлцэж, унагаасан.

Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн оролцоо байсныг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр дурдаж мэдээлэл хийж байв.

Ингэхдээ “Энэ хуулийн төслийг УИХ-ын дарга өөрийн санаачилгаар унагаах ажлыг зохион байгуулсанд туйлын харамсаж байна” хэмээсэн.

Шалтгаан нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа гурилын үнийг буулгана, салбарт нь монополчилсон компаниуд үнэ нэмдэг байдлыг зогсооно хэмээн гурилыг 15 хувийн татвараас чөлөөлсөнтэй холбоотой. Мөн гурил татваргүй болсоноор жилийн хугацаанд тариалан эрхлэгчид сөхөрч, ААН-үүд хаалгаа барьж, тариан талбай зэрлэгтэй баригдах нөхцөл байдал үүссэн. Мөн гурилын үнэ ч ихэнх аймагт буураагүй.


Харин энэ хавар тариаланчид сайдынхаа хуулийн төсөлд найдаж, хэдийнээ улаан буудайн тариалалтаа эхлүүлсэн ч төсөл дэмжигдээгүй.

Улмаар хуулийн төсөлд тавих "Ерөнхийлөгчийн хориг" тариаланчдын эцсийн найдвар болсон. Гэвч өнгөрсөн нэг сарын хугацаанд үүссэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэж уг асуудал дарагдаж, замхрах тийш болов.

Тиймд хуулийн төслөө хэрхэх болсон талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас тодруулахад, “Ерөнхийлөгч хориг тавих шаардлагагүй болсон. Уг асуудлаар УИХ-ын даргатай ярилцаж, хуулиа дахин өргөн барьсан. Одоо хэзээ хэлэлцэх товыг нь хүлээж байна. Мөн манай тариалалт хүрэхгүй тул гурилынхаа тодорхой хувийг импортоор авна” гэв.

Эндээс харахад, Гурилын импортын асуудлаас болж маргалдсан Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нар эвлэрч импортоо ч явуулж, гурилыг татвартай болгох тал дээр зөвшилцөлд хүрсэн бололтой.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 13, 2025 13:35

хэнд.ашигтай бизнес.вэ?

Холбоотой мэдээ

Back to top button