Top StoriesНИЙГЭМ

Хэргийн мөрөөр: Морьт харваачид өнгөрсөн намар зургаан морио алдсан ч цагдаа хулгайчийг олоогүй

Улсын баяр наадам болоод Олон улсын морьт харвааны тэмцээнд бэлтгэгдсэн 5-11 насны 18 тооны морийг 19-27 настай дөрвөн эрэгтэй бүлэглэн хулгайлж, төхөөрөөд, бойлсон хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж, өчигдрийн /2025-06-13/-ний сэдэв болов.

Уг хэргийг эхнээс нь хөвөрдье.

"Монголын үндэсний морьт харвааны холбоо" дөрвөн улирлын туршид уналгаа эдэлгээнд байдаг, сургуулилттай 20 тооны адуутай байжээ. Гэтэл энэ сарын 07-ны 04.30 цагийн үед 18-ийг нь бүлэг этгээдүүд хашаанаас нь тууж гарсан байдаг. Энэ нь камерын бичлэгт үлдсэн ба тухайн өдөр Цагдаагийн байгууллагад ч мэдэгдсэн.

Морьд Жаргалантын амнаас хөөгдөж хуучин 22-ын товчоо, 1000 машины зогсоолын чиглэлд аваад явсан нь камерын дүрсэд бичигджээ. Уг нь морьд цөм хүзүүндээ GPS-тэй байсан ч олдохгүй удсан шалтгаан нь хулгайчид Өлзийт хорооллын орчимд салган үлдээж төөрүүлсэн байдаг. Хулгайчид дөрвөн цагийн туршид элдэж 10-11 цагийн үед товлосон газраа хүрч 18 морийг хоёрхон цагийн дотор бойлжээ.

Хулгай..., хохирогчийг юутайг нь маш сайн мэддэг, хэрхэн авах арга замаа мэддэг хүн л хийдэг. Нэг үгээр хэлбэл ойрын таньдаг хүн энэ үйлдлийг хийсэн байдаг.

Тэгвэл Монголчуудын хэлж заншсанаар "Хаяагаа хадарсан хүн" хэн байв гэх асуулт ургана

Монголын үндэсний морьт харваан холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Юуг нь нуух вэ, тэр хулгайч нар дотор миний шавь байж. Мориндоо бус чонотой нийлсэн хонь гэдэг шиг зан гаргаж багш нарынхаа хайртай хүлгийг алж байхдаа нүд цавчаагүй шавь нартаа харамсаж байна.

Миний хувьд сүүлийн 8-9 жил захын гэр хорооллоос хулгай дээрэм хийдэг, худал ярьдаг, архи дарс уудаг өсвөр насны хүүхдүүдийг олноор нь олж морьт харваанд сургасан байдаг. Миний санаа юу байсан бэ гэвэл өв соёл уламжлалаар дамжуулан "жалгын" харанхуй байгаа амьдралаас гэрэлд хүргэж сайн хүн болгоно гэж мөрөөдөж явдаг. Тэр хүүхдүүддээ "таван жилийн дараа Австралийн сургуульд төгсөнө. Төрдөө, эх орондоо хэрэгтэй хүн болно" гэж мөрөөдлөө хэлдэг байлаа.

Яг үнэнийг хэлэхэд энэ өвөл мориндоо байршил илрүүлэгч суулгаж, хадаг зүүгээд төрсөн нутаг болох Богд ууланд нь тавья гэж бодож байсан. Камерын бичлэгийг үзэхэд Халзан морь минь сугарч үлдээд, зугтааж байгаа нь бичигдсэн байсан. Гэтэл хулгайч нар араас нь хөөгөөд морьтой нийлүүлээд аваад явчихсан байсан. Үхэл рүүгээ явж байгаагаа тэр морь мэдсэн байгаа байхгүй юу. Би цагдаа нартай тэр бичлэгийг үзэж байхдаа өөрийн мэдэлгүй асгартал уйллаа" хэмээсэн юм.

Монголын үндэсний морьт харваан холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатарын яриандаа дурдсан шавь нь анх 2020 онд холбооны дэргэдэх Намнаа акдемид суралцагч байжээ. Тодруулбал, 22-ын товчоон дээр сургалт явагдаж байхад оролцож байсан аж. Тухайн үед 14 хөн настай байсан тэр насанд хүрч Монголчуудын хэлдгээр эрийн цээнд хүрсэн хойноо багш нарынхаа морийг хулгайлан, бойлсон хэргийн гол холбогдогч болчихлоо. Бусад гурван этгээдийн хувьд 20-27 насны эрчүүд бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан, тодорхой ажил эрхэлдэггүй байна.

Байнгын сургуулилттай, яргай биетэй адуунууд яагаад бойнд очих болов.

"... Бүтэхгүй хүмүүстэй нийлж, архи дарс ууж явахад нь миний хувьд загнаж, алгаддаг. Тэрэнд өсөрхөж, багш нар загнаж зэмлэсэн учраас энэ мууг хорлоно гэх байдлаар хандсан байна. Тэдний ар талд том жипп хөлөглөн хаусанд амьдардаг мафф байдаг юм байна лээ" хэмээн мөн л Б.Болдбаатар ярилцлагадаа дурдав. Үнэхээр өш санахдаа яргай, туранхай биетэй морьдыг бойлов уу, мөнгөний хэрэгцээ байсан болохоор л ийм үйлдэл гаргасан уу гэх асуулт хариултгүй үлдэв.

Харин хулгайн хэрэгт сэжиглэгдэж баригдсан этгээдүүдийн тухайд цагдаагийн байгууллагад өгсөн байцаалтдаа "Морьт харваачдын сургуулилттай адуу байсныг мэдээгүй, Б гэх дүү адуугаа алдаад оллоо гэхэд нь тууж ирсэн" хэмээжээ. Одоогоор уг хэрэгт холбогдсон дөрвөн этгээд цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл. Мал хулгайлах

1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.олон тооны мал хулгайлж;
  • 2.2.бүлэглэж;
  • 2.3.улсын хилээр нэвтрүүлж;
  • 2.4.машин механизм ашиглаж;
  • 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;
  • 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

Монголын үндэсний морьт харваан холбоо анх удаагаа морьдоо алдсангүй...

Тэд өнгөрсөн оны есдүгээр сард 5-7 насны зургаан морио алдаж байжээ. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн ч холбогдогч этгээдүүдийг олж чадалгүй энд хүрчээ. Хэргийг тодруулбал, хоёр хоёроор нь хулгайлсаар гурван удаагийн үйлдлээр зургаан морио алдсан байна.

Монголын үндэсний морьт харваан холбооны гишүүн бидэнд өгсөн тодруулгадаа "Хэрэв эхний удаа хоёр хоёроор морьдоо алдахад цагдаа нар шалгалтын ажиллагаагаа сайн хийсэн бол хулгайчид ийн амтшиж хулгайлахгүй байсан байх. 18 адууг минь хулгайлсан энэ хүүг тухайн үед бид сэжиглэж байсан. Тэр тухайгаа ч цагдаад хэлсэн" хэмээсэн юм.

Хулгайчдын гарт үрэгдсэн морьд

Эдгээр морьдын түүх дан ганц Улсын баяр наадам, олон улсын тэмцээнээр хязгаарлагдаагүй. Түүхэн кино уран бүтээлүүдэд тоглож баатарлаг хатад, хаад, тулаанчдын хань нөхөр болж дэлгэцэнд мөнхлөгдсөн байдаг.


Монголд малын хулгай их, гэвч цагдаад бүртгүүлэлгүй өөрсдөө хайх, хээрийн амьтны идэш болж дээ гээд орхих нь ч бий.

Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сангаас шүүж харвал цагдаагийн байгууллагад малаа хулгайд алдсан гэх дуудлага 3,706 бүртгэгдсэн байна. Тухайлбал,

  • 2020 онд - 1041
  • 2021 онд - 736
  • 2022 онд - 778
  • 2023 онд - 643
  • 2024 онд 508 хэрэг гарсан байна.

Гэвч бүртгэгдсэн энэ тооны гэмт хэргийг цагдаагийнхан илрүүлж чадсан нь юу л бол. Хулгайн хэрэг манай улсад хамгийн их гардаг, бүртгэгддэг гэмт хэрэг байсаар л. Энэ талаар үзэл бодлоо тод чимээлэх хүн бол “Адууны асрамжийн газар”-ыг үүсгэн байгуулагч Б.Наранбадрах.

-Б.Наранбадрах: Малын хулгайн нийт илрүүлэлт нь 30 хувь. Хохирол барагдуулалт 5 хувь. Тэгэхээр малаа алдсан малчдын 95 хувь нь шууд хохирч байна гэсэн үг-

Түүнээс дээрх агуулгаар тодруулахад, "Нийт малын хулгайн 54 хувь нь адуу. За, малын хулгайн нийт илрүүлэлт нь 30 хувь. Хохирол барагдуулалт 5 хувь. Тэгэхээр малаа алдсан малчдын 95 хувь нь шууд хохирч байна гэсэн үг.

Амьдрал дээр ингэдэг. 100 гаруй адууг толгойг нь тастаж, хажуугийн жалганд хаяад аваад явжээ. Цусан мөрөөр малчин өвгөн мотоциклтой хөөвөл төв зам дээр жирийлгэж яваа дугааргүй машин өөдөөс нь буудаж байгаа юм. Малчин өвгөн үлдлээ. Сар хагасын дараа тэр голд малын махны ченж “Амьд мал бөөндөж авна” гээд ирлээ. Зарлаа. “Малчид махаа үнэтэй зардаг” гэж ярьдаг. Гэвчиг начир дээрээ малын хулгайчаас айхдаа 400-600 мянган төгрөгөөр адуугаа зардаг гээд бод доо. Хотод харин үнэлгээ нь ямар болж ирдэг билээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн судалгаагаар, жилдээ 39-59 мянган иргэн хот руу нүүж байгаа. Яагаад. 37 хувь нь малын хулгайн хохирогч, эсвэл малын хулгайг үзсэн, дуулсан хүмүүс байдаг. Дээр дурдсанаар үүний 54 хувь нь адууны хулгай гэхээр хот руу нүүгсдийн 18.5 хувь дангаараа зөвхөн адууны хулгайн шалтгаантай гэсэн үг. Тэгэхээр шийдэл нь адууны бодлого гэдэг юм байх хэрэгтэй" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасанжаргал
Баасанжаргал
6 сар 14, 2025 10:02

Ононгийн мэдээлэл та�##�агдлаа

Зочин
Зочин
6 сар 14, 2025 10:31

Арай ч дээ. Хаяагаа хадарч ээ шавь нь

Зочин
Зочин
6 сар 14, 2025 10:32

14 настай байсан шавь нь насанд хүрээд багш нараа хоосруулж үнэ цэнтэй зүйлсийг нь булааж шүү дээ. Арилсан дотор гэж үүниыг хэлнэ

Зочин
Зочин
6 сар 14, 2025 10:33

Өөө хөөрхий буруу хүүхдүүд иийг сургаж дээ янз нь

Zochin
Zochin
6 сар 14, 2025 11:32

Mongol er hyn baij archaagyi hulgaich aluurchin bolson adguusnaas dor novshniudiig Mgl-oos z##luul

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
6 сар 14, 2025 13:17

Тиймэ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭ, ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГЭЭГЭЭС БОЛЖ ТӨРД ХУЛГАЙЧ ЗАЛИЛАН ХУДАЛЧ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД УЛАМ ГААРЧ УЛС ОРОНЧ ҮЙМЖ БНА ЦААЗЫН ЯЛТАЙ ОРОН БОЛМООР БАЙНА БИДНИЙ ИРЭЭДҮЙ АЙЖ ИЧИХ” ээ мэддэг баймаар байна бузар новшнуудаа !

Зочин
Зочин
6 сар 14, 2025 13:50

Тэр ма лаа а лдсан хүнд хэлэхэд хэн ч хэзээ ч хүнийг а лгадаж сургахгүй. Хичнээн зөв ша лтгаантай байсан ч . Хүн биеийн хүчний хүчирхийллийг илүү санана. Орчин үед хүний эцэг эх ч хүүхдээ а лгадаж сургадаггүй. Хүнд хэлэх юм байва л амаараа хэл авахгүй бол хөндлөнгийн хүн тул хаяж болно буюу зайгаа авчих хэрэгтэй. Өөр хариуцлагатай ажиллах хүн авах.

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
6 сар 14, 2025 15:13
Reply to  Зочин

Угаасаа эцэг эх нь хаячихсан хүүхэд байгаа биздээ

Зочин
Зочин
6 сар 14, 2025 13:55

Орчин үед хүн, хүний хүнийг бүү хэл өөрсдийнхөө хамаатнуудын хүүхдүүдийг ч сургахад маш бэрх. Үг авахгүй. Эр эмгүй авахгүй. Учир ша лтгааныг нь тайлбарласан ч. Уг нь ирээдүйд бага зовоод хялбараар амжилтанд хүрээсэй гэж л зүглүүлэх гэхээр яг эсрэгээрээ. Барууныхан шиг зовбол зов өөрийнх нь амьдра л гэж хаясан нь дээр. Нөгөө та лаар юм хэт хурдан өөрчлөгдөж буй тул тэр дунд хаягдах харамса лтай санагддаг.

Зочин
Зочин
6 сар 14, 2025 13:59

Цагдаа хаанаас олох вэ дээ. Байршил илрүүлэгчтэй эзэн нь олохгүй байхад !

Зочин
Зочин
6 сар 14, 2025 14:43

Gexdee manaach xaruul aduuch gej baidaggui um bxdaa!!

Зочин
Зочин
6 сар 14, 2025 15:15
Reply to  Зочин

Ээлжтэй нэгийгээ яаж анхаар�##� сарниулахаа мэднэшүүдээ.

иргэн
иргэн
6 сар 14, 2025 16:05

гэхдээ тэгж өширхөнө гэдэг сонин юм даа багш нар харгис хандаад байсан болохоор нь хүү тэгж хандав уу яав манайхан ч бас морио илүү үзэж хүнийг дорд үздэг хошин шог хүртэл бий шүү

Зочин
Зочин
6 сар 14, 2025 19:32

Муу хөдөөний ажилгүй золбин хулгайчуудыг отож байгаад хулгайн үйлдэл дээр нь шууд буудаж �##�ахгүй бол аад хулгайчууд чинь хэзээ ч засрахгүй. Муу үхэр толгойтой хулгайчууд хэзээ ч засардаггүй учраас л соци�##�измын үед хатуу чанга хуулиар барьж хүн төрхтэй байлгадаг байсан байжээ.

Зочин
Зочин
6 сар 14, 2025 21:49

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

иргэн
иргэн
6 сар 14, 2025 22:40

Бичиг баримтгүй м�##� авсан бойны ченжүүд зүгээр үлдэх үү?Хулгайчдад gps зүүлгэх хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 15, 2025 10:00

Хүн тэжээвэл толгой цустана гэж үг байдагдаа энэ багш яасан уужуу ухаантай хүн бэ

Зочин
Зочин
6 сар 15, 2025 14:33

Зодож нүдээд бас м�##� хулгайлсан гэж бараг мэдэж байж ажиллуулаад байхыг бодоход их л ашигтай боолын хөдөлмөрийн мөлжлөгө байх шиг

Зочин Зочин
Зочин Зочин
6 сар 15, 2025 15:42

Олон тооны морьдоо �##�дчихаад эрэл сур�##� болдоггүй байсан хэрэг үү? Х�##�уун мөрөөр нь шуурхай хөөцөлддөггүйн улмаас ийм байд�##� дахин гарсан бн шүү дээ. Морьдоо гэсэн сэтгэл гаргадаггүй байж дээ... Өмнө гарч байсан м�##�ын хулгай чинь цагдаа нартайгаа холбоотой байхыг хэн үгүйсгэж байгаа бол... Морьдыг гардан хариуцаж байсан одоо уйлж дуулаад байгаа хүмүүс тун хариуцлагагүй ажиллаж байсан мэт санагдаж байна даа.

Зочин
Зочин
6 сар 15, 2025 21:12

Сургадаг багш маш хятад дагдаг эргүү м�##� оргоод �##�га болдог тэнгүүдыг сургасан бна. Дахиж хэзээч багш хий .Хулгайч насаар шоронд хий.

Зочин
Зочин
6 сар 16, 2025 02:31

Онон гуай бас жаахан баримжаатай бичнэ шүү. Цагдаа гэхээр д�##�дыг хардаг үзмэрч байдаг уу. Эсвэл сансраас хянадаг бол бас яая гэхэв. М�##�аа ямар ч хариулга м�##�лагаагүй хаячихаад, эсвэл GPS зүүсэн нэр зүүгээд хаячихдаг з�##�хуучуудын өмнөөс урдах ажлаа барахгүй яваа улсууд ямар буруутай билээ.

Холбоотой мэдээ

Back to top button