Хавтаст хэрэг

34 настай эрэгтэй согтуурсан үедээ хамтран амьдрагчаа зодож хөнөөжээ

Сонгинохайрхан дүүрэгт 34 настай эрэгтэй хамтран амьдрагчаа зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс болон шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Тодруулбал өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр хэрэгтэн, хохирогч хоёул архи согтууруулах ундаа хэрэглэж, маргалджээ. Улмаар 34 настай эрэгтэй зургаан жил хамтран амьдарсан 42 настай эмэгтэй нүүрэн тус газарт нь цохиж амь насыг нь хөнөөсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "Эгч даруухан уусан үедээ ч эрүүлдээ ч нэг л зангаараа бусадтай харьцдаг хүн байсан. Залуудаа хувиараа хувцас зардаг ажил хийдэг байсан бөгөөд А гэх хүнтэй гэр бүл зохиож 2007 онд дундаасаа охин хүүхэдтэй болсон хүүхдээ 1 настай байхад нь буюу 2008 онд тусдаа амьдарцгаах болсон. Охин нь аавтайгаа амьдардаг болсон юм. Эгч ойрдоо архи ихээр уух болсон. Би ямар нэгэн байдлаар энэ хүнийг талийгаач эгчийг маань зодож цохиж байсныг нь харж байгаагүй. Харин ээж маань надад нас барахаасаа өмнө надад хандаж “Тэр залуу эгчийг чинь зодоод байдаг юм шиг байна, Архангай аймагт байхдаа нэг удаа алгадуулж зодуулж байсан гэж хэлсэн” гэж хэлж байсан. Өөрөөр би зодож цохиж байсан талаар сонсоогүй" хэмээжээ.

Шүүгдэгч буюу гэмт хэрэг үйлдсэн этгээд “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө. Миний нэр дээр хөрөнгө бол байхгүй. Ар гэрийнхэндээ хэлээд хохирлоо төлөх хүсэлтэй байгаа" гэж мэдүүлжээ.

Эл хэргийн шүүх хурал /2025-05-19/-ний өдөр болсон бөгөөд шүүхээс“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэмт хэрэгт 17 жилийн хугацаагаар хорих ял оноожээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2025 10:57

МОНГОЛЧУУДАА ИНГЭЭЛ НЭГНИЙГЭЭ АЛААД БАЙХ ЮМ УУ? БОЛИОЧ ИДДАНУУДАА ХОЁУЛАА МЭРЭГЖЛИЙН АРХИЧИН БАЙЖЭЭ АРХИ САЙН ЮМАНД ХҮРГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ОДОО НААД ГӨЛӨГ ЧИНЬ ШОРОНД ОЧООД НИНЖА БОЛЧИХНОО ЯАСАН ГЭЦҮҮТЭЙ ХҮҮРНҮҮД ВЭ?

Холбоотой мэдээ

Back to top button