Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүн болгон Техранаас яаралтай нүүн шилжих хэрэгтэй гэж Трамп хэлжээ

Израил, Ираны мөргөлдөөн үргэлжилсээр байна. Ираны харвасан пуужин АНУ-ын Израил дахь элчин сайдын яамны барилгад гэмтэл учруулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.06.16/ сошиал хуудас дээрээ хүн болгон Ираны нийслэл Техранаас яаралтай нүүн шилжих хэрэгтэй гэж бичсэн байна.

Тэр “Truth Social” платформ дээр “Би гарын үсэг зур гэж байхад Иран зурах хэрэгтэй байсан юм. Ямар харамсалтай, хүний амийг үрсэн хэрэг вэ. Энгийнээр хэлэхэд Иран цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Би үүнийг хэд хэдэн удаа хэлсэн. Хүн болгон Техранаас яаралтай нүүн шилжих хэрэгтэй” гэж бичжээ.

Ираны албаны хүмүүс мэдээлэхдээ мөргөлдөөн таван өдөр үргэлжилэхэд 224 хүн аьм үрэгдсэн, тэдний ихэнх нь энгийн иргэд байсан гэсэн юм. Харин Израил мэдэгдэл хийхдээ 24 энгийн иргэн амь үрэгдэж, 3 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button