НИЙГЭМНийгэм мэдээ

Нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг болон нэмэгджээ

Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчсон орлого өнгөрсөн оны эхний таван сард 13 тэрбум гаруй төгрөг байсан бол 2025 онд дээрх хугацаанд 22 тэрбум гаруй төгрөг болж нэмэгджээ.

НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлснээр нийтийн тээврээр энэ оны эхний таван сард 68.4 сая хүн зорчсон бол өнгөрсөн оны мөн үед энэ тоо 60.8 сая байсан юм.

Түүнчлэн Улаанбаатар хот өнгөрсөн тавдугаар сард “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах болсон. “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого өнгөрсөн оны эхний таван сард 13 тэрбум төгрөг байсан бол энэ оны мөн хугацаанд орлого 16.1 нь тэрбум төгрөг болж, нийт 3.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button