НИЙГЭМНийгэм мэдээ
Бодибилдингийн азийн аваргаас манай тамирчид долоон медаль хүртжээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Ажман хотод 2025 оны зургаадугаар сарын 15-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй IFBB 58 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах Бодибилдингийн тэмцээнд манай улсаас оролцсон тамирчид 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчдыг дурдвал:
- Б.Буянбат- Мастер менс физик +50 насны ангилалд Алтан медаль
- М.Аюурзэд- Бодибилдинг ангилалд мөнгөн медаль, бодибилдинг физик ангилалд мөнгөн медаль, классик бодибилдинг насанд хүрэгчдийн ангилалаас хүрэл медаль
- Б.Гэрэлт-Од- Менс Фит модель ангилалд мөнгөн медаль
- С.Насанбуян- Бикини -164см ангилалд шагналт зургаадугаар байр, мастер бикини ангилалд шагналт зургаадугаар байр, Фит Модель ангилалд шагналт зургаадугаар байр
- Д.Отгонжаргал- Бодифитнесс мастер ангилалд мөнгөн медаль, насанд хүрэгчдийн бодифитнесс ангилалд тавдугаар байр
- Б.Пагамдулам- Бодифитнесс мастер ангилалд хүрэл медаль, насанд хүрэгчдийн бодифитнесс ангилалд зургаадугаар байр
- Б.Оюун-эрдэнэ- Мастер бикини +163см ангилалд шагналт дөрөвдүгээр байр
Мөн манай улсын баг тамирчдыг тус тэмцээнд хамгийн эхэнд ирсэн нь хүндлэл хэмээн үзэж хүндэтгэлийн алтан медаль өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.