НИЙГЭМНийгэм мэдээ
Т.Даваажав азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо

Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ний өдөр болж эрэгтэй -75кг жинд Т.Даваажав хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь шинээр үүсгэн байгуулагдсан World Boxing холбооны хамаарал бүхий Asian Boxing холбооноос зохион байгуулж буй анхны тивийн тэмцээн юм. Манай улсаас залуучуудын эрэгтэй -75кг жинд Т.Даваажав Узбекистаны тамирчинтай, эмэгтэй -46кг жинд А.Алтанзул Казахстаны тамирчинтай тус тус тулалдах оноолттой байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.