Спорт

А.Алтанзул сонирхогчдын боксын Азийн аваргын алтын төлөө тулалдана

Йордан улсын Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-30-нд болж байна. Тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдөж байгаа ба манай улсаас Р.Жоланман, Ж.Бат-Отгоны удирдлага дор долоон тамирчин тулалдсанаас хоёр тамирчин медаль хүртэх нь тодорхой болов. 

Тэмцээний хөвгүүдийн 75 кг-ын жинд Т.Даваажав хүрэл медаль хүртсэн бол охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгөн медалийн болзол хангалаа. А.Алтанзул нөгөөдөр алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдах бөгөөд тэрбээр залуучуудын УАШТ-ий хошой алт, өсвөрийн УАШТ-ий хошой алтан медальтай тамирчин гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button