НИЙГЭМСпорт

Ш.Сопие Ази тивийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Жэчон хотод зохион байгуулсан спортын гимнастикийн 18 дахь удаагийн өсвөрийн, 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын ангилалд 16 орны 48, насанд хүрэгчдийн 18 орны 66 тамирчин оролцсон байна.

Энэхүү тэмцээнд улсаа төлөөлөн Монголын тамирчдаас ОХУ-ын дасгалжуулагч Эдуард Вавиловын удирдлагад доор Шинэбаяр овогтой Сопие өсвөр насныхны ангилалд оролцохдоо чөлөөт хөдөлгөөний төрөлд 11.933 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Тэрээр АНУ-д амьдарч бэлтгэл сургуулилтаа хийдэг байна. Мөн тивийн тэмцээнийг манай шүүгчдээс олон улсын шүүгч Э.Оргилмаа шүүсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button