СПОРТ

А.Энхтүвшин “Brick-2024” наадмаас хүрэл медаль хүртлээ

“BRICK-2024" ОУ-ын наадам ОХУ-ын Казань хотноо болж байна.

Өчигдөр спортын гимнастикийн төрөлд хүч сорьсон үндэсний шигшээ багийн тамирчин А.Энхтүвшин бариултай морины тэмцээнд 18850 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Манай улсаас Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г. Ерөөлбат ахлагчтай, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяа, Спорт гимнастикийн техникийн хорооны дасгалжуулагч Б. Мөнхсайханы удирдлага дор үндэсний шигшээ багийн тамирчин А.Энхтүвшин, Э.Өсөхбаяр, А.Энхтулга, А. Намуунаа нарын тамирчид өрсөлдсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button