УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 11.00 цагт эхэлнэ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Энэ дагуу лхагва гарагт шинээр байгуулагдсан Г.Занданшатарын Засгийн газар анхны ээлжит хуралдаанаа хийсэн.

Тэгвэл өнөөдөр /2025.06.20/ 11.00 цагт ээлжит бусаар хуралдахаар товлоод байна. Учир нь өчигдөр, уржигдар сайд нар 2025 оны төсөвт тодотгол оруулах хуулийн төсөл дээр сууж ажилласан бөгөөд өнөөдөр эцэслэн хэлэлцэх юм.

2.3 их наяд төгрөгөөр энэ оны төсвийг тодотгох нөхцөл үүссэн гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдээд байгаа.

Хэмнэлтийн хуулийн хүрээнд хугацаандаа амжиж гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг буцаан татсан нийт 535 тэрбум төгрөгийг дээрх тодотголд тооцож, үлдсэн 1.8 их наяд төгрөгийг урсгал зардлаас танах байдлаар төлөвлөөд буй тухай Сангийн сайд Б.Жавхлан өнгөрөсөн лхагва гарагт мэдэгдсэн билээ.

Өнөөдөр хэлэлцэж дуусаад өргөн барих чигтэй байна. Ингэснээр ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button