УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ордуудтай хэлцэл хийхээр байгуулагдсан Ж.Батзандан, Н.Учрал нарын ажлын хэсгийг нэгтгэхээр боллоо"

Засгийн газрын өнөөдрийн /2025.06.20/ ээлжит бус хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.

"Нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Сая УИХ-д өргөн мэдүүллээ. Үүгээрээ "Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье" гэсэн. Данхар бүтцийг дарга нараасаа эхлээд цомхотгоё. Төрийн албыг цомхон, чадварлаг, бүтээмжтэй болгох зорилго тавьж байгаа. Технологийн дэвшлийг ашиглах боломж байгаа. Өмнөх Засгийн газар 22 сайдтай байсан бол одоо 19 сайтай ажиллана. Энэ хүрээнд сайдын статустай гурван Үндэсний хороог цомхотгосон. Мөн 60 орчим үндэсний хороо байсныг 50 хувийг нь татан буулгахаар болж байна. 16 яаманд 1900 гаруй алба хаагч ажиллаж байгаа бөгөөд үүнийг 20 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Энэ үүднээс төсвийн тодотголд тодорхой өөрчлөлтүүд орж байна. Сангийн сайд Б.Жавхлан танилцуулна.

Хоёрдугаарт, 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Байлгийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйн иргэддээ тэгш, шударгаар өвлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах асуудлыг шийдэж байсан. Үүнтэй холбоотойгоор 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах, илүү бодитой болгох зорилгоор стратегийн ач холбогдол бүхий ордын тодорхой хувийг төр эзэмшиж, ард иргэдэд хүртээх асуудлыг шийдвэрлэж эхэлж байгаа.

2007 онд стратегийн ордуудын жагсаалтыг УИХ-аас баталсан. 18 жилийн хугацаанд шийдэгдээгүй асуудлыг өмнөх Засгийн газар хөдөлгөж чадсан. 2024 оны Засгийн газрын 88-р тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг нэмэгдүүлэх, хил заагийг тогтоох, үүсмэл ордуудыг төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зэргээр тусгасан. Засгийн газрын БЭТ-өөр Ж.Батзандан ажиллаж байгаа. Мөн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээрийн үр дүнг харъя, алдаа оноо байвал засаж залруулъя, хурдавчлуулъя гэж ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, Засгийн газрын БЭТ, ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан давхардсан бүтцүүдийг нэгдмэл болгож, ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаа боллоо" хэмээн мэдэгдлээ.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Төрийн албан хаагчдын цомхотголоор хэдэн төгрөг хэмнэнэ гэж тооцсон бэ.

-Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-"Эрчист Монгол" компанийг татан буулгах уу?

-Одоогоор шийдвэр гараагүй байна. Судлах шаардлагатай. Шууд л сэлэм гаргаж ирээд цавчаад, тайраад хаячхаж болохгүй. Ултай, суурьтай дүгнэлт гаргаж байж шийдвэр гаргана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2025 16:36

Батзандангаар нь ахлуулахгүй дээ. Цаанаасаа захи�##�гаар �######�уулж буйг бодоход зарим ордуудыг бол авч чадахгүй л гэсэн үг байх

Холбоотой мэдээ

Back to top button