Техран цөмийн хөтөлбөрийн хэлэлцээнээс татгалзаж, Иран Израилын мөргөлдөөн үргэлжилж байна

Техран баасан гарагт /2025.06.20/ мэдэгдэл хийхдээ сүрдүүлэг дор цөмийн хөтөлбөрөө хэлэлцэхгүй хэмээсэн бол Европ энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг оролдсон байна. Тэгвэл өнөө өглөө /2025.06.21/ Израил, Иран хоёр бие биедээ дахин агаарын цохилт өгчээ.
Өчигдрөөс өнөөдөрт шилжих шөнө Иранаас пуужин ирж буйг илрүүлснийхээ дараа Израилын арми сэрэмжлүүлэх дохиог нийслэл Тел-Авив болон Израилын эзэмшил дэх Иордан голын баруун эрэгт асаажээ. Нийслэл Тел-Авивт агаарын хамгаалалтын систем Ираны пуужингуудыг устгаж буй нь харагдсан байна. Үүнтэй зэрэгцэн Израил Иран руу пуужингууд харвасан байна.
АНУ-д төвтэй Ираныг судалдаг “Human Rights Activists News Agency” мэдээлснээр бол Израилын цохилтын улмаас 639 хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Ираны армийн дээд алба хаагчид болон цөмийн салбарын эрдэмтэд буй. Израилын албан тушаалтнууд мэдээлэхдээ Ираны цохилтын улмаас 24 энгийн амь үрэгджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.