Трамп Ираны цөмийн байгууламжид цохилт өгч, Ираны эсрэг мөргөлдөөнд нэгдлээ

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн объектод цохилт өгсөн гэж Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагийн /2025.06.21/ орой мэдэгдсэн байна. Хэрвээ Техран энхтайвны тохиролцоонд хүрэхгүй бол нэмж цохилт өгнө гэж Трамп анхааруулжээ.
Олон хоног анхааруулж, бодсоны эцэст Трамп Ираны эсрэг мөргөлдөөнд нэгдлээ. Израилын армид Ираны гурван гол цөмийн объектод цохилт өгөх хүчин чадал байгаагүй, АНУ-ын оролцоо зайлшгүй шаардлагатай байсан. Ийм учир Израил АНУ-ыг мөргөлдөөнд оруулахаар ихээхэн хүчин чармайлт гарган, лоббидож байсан юм. Тэгвэл АНУ ийнхүү оролцож эхэлсэн нь мөргөлдөөнийг хурцатгасан томоохон алхам боллоо.
Трамп Цагаан ордноос шууд үг хэлэхдээ “Цохилт гайхалтай амжилттай болсон. Ираны уран баяжуулах гол байгууламжууд бүрмөсөн, бүрмөсөн устсан. Хэрэв энхтайван хурдан тогтохгүй бол бид бусад объектуудын ардаас нарийвчлалтай, хурдтай цохилт өгөх болно” гэжээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Ерөнхийлөгч Трамп дэлхийн хамгийн аюултай дэглэм, аюултай зэвсгийн эсрэг арга хэмжээ авсныг түүх тэмдэглэнэ” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трамп Путин 2 адилхан дайн хийх юмдаа
Израйль бас адилхан .... Ойрхон орших бүх оронд х�##�дан довтоллоо . Сири , йемен , п�##�естин, иран гээд олон оронд дайтаж байна
Мэдрэл солиоттууд Цуст мөннөнийхөний Ажил блжээ
Путлёр бол газар нутгийг нь хүн ардыг эзлэн түрэмгийлж өөртөө авдаг, трамп тэргүүтэй барууныхан бол зөвхөн боломж олгодог юм. Гол ялгаа нь энэ.
АНУ техас мужийг мексикээс булаан түрэмгийлж авсан байдаг . Одоо канад , гренландын арлуудад санаархаж байна . Панам суваг, суэцын сувагт хян�##�т тавина гээд байгаа . Магадгүй өөрийн эзэмшилдээ авах сонирхолтой . АНУ олон оронд дайтаж улс орнуудын дотоод хэрэгт оролцсоор , барууныхан улс орнуудыг колоничилсоор ( арлын орнууд одоо хүртэл колони хэвээр ) одоо Э/З аар колоничилдог болов .
Зөв хө, эр хүн. Олигтойхон амбаардаад өг!
Амэрик аугаа гэдгийг д�##�чигнуур дарангуйлагчид мэдэх боломж гараваа
Агуу их америк ах ба их эзэн хаан Тараамп ах мандтугай.