Украин: Курскт ОХУ-ын 10 мянган цэрэгтэй байлдаж байгаа

Украины зэвсэгт хүчний дээд командлагч Александр Сирский ням гарагт /2025.06.22/ хэлэхдээ Курск мужийн 90 км квадрат газар нутагт ОХУ-ын 10 мянган цэрэгтэй байлдаж байгаа гэжээ. Сирский “Курск мужийн Хлушков дүүргийн 90 орчим км квадрат газар нутаг бидний хяналт дор байгаа. Энэ нь дайсны болзошгүй довтолгоонд хариу үйлдэл үзүүлэхэд ач холбогдолтой газар нутаг” хэмээсэн юм.
Киев мэдээлснээр тус бүс нутагт цэргийн үйл ажиллагаа явуулснаар байлдаан ширүүн өрнөж байсан Донецк руу ОХУ нэмж цэрэг илгээхээс сэргийлсэн байна. Тав болон зургаадугаар сард ОХУ фронт дээр илүү хурдацтай ахиц гаргасан. Гэхдээ үүний улмаас Оросын зэвсэгт хүчин ихээхэн хохирол амссан гэж Украин мэдэгджээ.
ОХУ-ын арми фронт дээр ахиц гаргаж буйгаас гадна Украины хотууд руу дрон болон пуужингаар халдаж буй. Украины арми мэдэгдэл хийхдээ Оросын Шахед загварын дроны 82 хувийг устгаж байгаа гэжээ. Гэхдээ чухал дэд бүтэц болон хотуудыг хамгаалахын тулд агаарын хамгаалалтын систем нэмэлтээр шаардлагатай байгааг онцолсон юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жаран чавганц ур�##�дахад нэг нь түрүүлж байна ан олиггүй хүн сураггүй ингээд ман ялаад байгаа юмдаа сайндаа биш бусад нь олиггүй байна даа