Нийгэм мэдээ
Сонсголонгийн гүүрний орчим бага насны хүүхэд голд живж, нас баржээ

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живлээ гэсэн дуудлага өнөөдрийн /2025.06.23/ 15:01 цагт онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны хоёр хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан байжээ.
Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Онцгой байдлын байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхаарууллаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.