Top StoriesУЛС ТӨРХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: О.Тэмүүлэн аав болон Б.Баатарын хамт орлогоо нотолсон ч бөгжний үнэ тогтоохоор 30 хоног сунгажээ

Хураангуй:

  • Орлогоо нотлуулахаар Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ, О.Тэмүүлэн нар мэдүүлэг өгсөн.
  • О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэр нотлогдсон
  • Орлого нотлох шалгалтын ажиллагааны дүнг АТГ баяр наадмаас өмнө танилцуулна.

Дэлгэрэнгүй:

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээний асуудал газар авч, төв талбайд залуус “Огцрох амархан” уриатай жагсаалыг 20 гаруй хоногийн турш зохион байгуулсан. Түүнийг орлогоо нотлохыг шаардсан хэсэг ч байсан юм.

Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон. Ингэж жагсагчдын уриалга үр дүнд хүрсэн ч орлого нотлох асуудал нь үргэлжилж байна. Энэ бол хуулийн байгууллагаас шалтгаалах асуудал.

Иймд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогоо нотлох асуудлыг эргэн сануулж, шалгалтын ажиллагаа хэрхэж буй талаарх мэдээллийг олон талын эх сурвалжаас зэрэгцүүлэн тодрууллаа.


-Өмнөх үйл явдлыг сануулах нь-

Найз охиндоо брэнд цүнх, бөгж авч өгснөөр аавыгаа Ерөнхий сайдын суудлаас буухад томоохон нөлөө үзүүлсэн О.Тэмүүлэн орлогоо нотлуулахаар сарын өмнө Лондон хотоос Монголд ирсэн. Мэдүүлгээ ч өгсөн.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг хүү болон хадмуудын хамт шалгах, орлогыг нь нотлох хүсэлтийг иргэн Ц.Лут-Очир АТГ-т өнгөрсөн тавдугаар сарын 13-нд ирлүүлсэн байдаг. Улмаар холбогдох хүмүүсийг шалгаж эхэлсэн.

Тиймээс О.Тэмүүлэн өнгөрсөн сарын 21-нд Монгол Улсад ирж, АТГ-т мэдүүлэг өгөөд байгаа. Мөн бусад холбогдох хүмүүсээс баримт материалуудыг гаргуулан авч, байцааж, Ерөнхий сайд асан Л.Оюун-эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн.

Эдгээр шалгалтаар нотлогдсон зүйлсийг АТГ хуулийн дагуу сунгасан 30 хоногтоо багтаан мэдээлэх ёстой. Энэ хугацаа нь ирэх сарын дунд үеэр дуусах чигтэй байна.


-Орлого нотлох шалгалтын ажиллагаа юу болов-

АТГ шалгалтыг албан ёсоор өнгөрсөн тавдугаар сарын 23-наас эхэлж шалгасан.

Бидэнд олдсон мэдээллээр, орлого нотлохтой холбогдуулан Б.Баатар 12 удаа, О.Тэмүүлэн зургаан удаа биечилж, Л.Оюун-Эрдэнэ нэг удаа утсаар мэдүүлэг өгчээ. Мөн А.Амундра нарын бусад хүмүүс ч мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна.

Үүгээр О.Тэмүүлэн нь “Хэро энтертаймент” компанитай хамтарч, өөрийн компаниар орлого олсон нь нотлогдсон гэгдэж буй аж. Б.Баатарын хувьд зургаан жилийн турш 6.8 тэрбум төгрөгийн орлого олсноо бүрэн нотолжээ.

Гэвч АТГ шалгалтын ажиллагааг 30 хоногоор сунгаад байгаа.

Үүнийг О.Тэмүүлэнгийн найз охиндоо авсан бөгжний үнэ тогтоох машиныг гаднаас ирүүлж, шалгахаар болсонтой холбон тайлбарлаж байгаа аж. Угтаа О.Тэмүүлэн сүйн бөгжөө монголоос авсан бөгөөд үнийг дэлгүүр нь нотолж болох байжээ.

Нэг талаас бөгжний үнийг нотлох гэж байгаа ч шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж байхтай зэрэгцэн "Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадлаа" гэж мэдэгдэх нь утгагүй байдал үүсгэнэ. Иймд улс төрийн шалтгаанаар шалгалтын ажиллагааг 30 хоног сунгасан гэж мэдээлэх хэсэг ч байгаа юм.

Мөн Соёлын яамнаас хэрэгжүүлсэн "Go mongolia" хөтөлбөрийн хүрээнд сайд асан Ч.Номинг О.Тэмүүлэнгийн контент үйлдвэрлэдэг компанид давуу байдал олгосон гэх мэдээлэл түгээд буй.

Тэгвэл шалгалтын явцад сайд асан Ч.Номин болон "Go Mongolia"-тай холбоотой сэжүүр гараагүй. Тиймд АТГ уг асуудлаар Ч.Номин сайдаас мэдүүлэг аваагүй байна.


-О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэр-

Шалгалтаар О.Тэмүүлэн өөрөө энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. Тэрбээр өөрийн компаниар аав Л.Оюун-Эрдэнийнх нь 50 хувь эзэмшдэг “Хэро энтертайнмент”-тай хамтарч ажилладаг гэдгээ нотлуулж буй аж.

Тэгэхээр түүний орлогын эх үүсвэр нь өөрийн байгуулсан компаниараа “Хэро энтертайнмент”-тай хамтран хийсэн төслөөс улбаатай болж таарах бололтой.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ХОМ-д "Хүлэг контент" гэх компани бий. “Хүлэг контент” нь 2016 онд байгуулагдсан. Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани бөгөөд захирлаар нь түүний гэргий Б.Туул ажилладаг.

Мөн Л.Оюун-Эрдэнэ "Миний том хүү студийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тэр чиглэлээр юм хийдэг" гэж мэдэгдэж байсан. Энэ хүрээнд opendata нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд, хүү О.Тэмүүлэнгийнх нь нэр дээр "Хүлэг контент энтертайнмент" гэх компани бүртгэлтэй байдаг.

Тус компани нь,

  • Уран сайхны болон баримтат кино хийх
  • Гэрэл зураг авах үйлчилгээ
  • Дуу, дүрс, бичлэг хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

О.Тэмүүлэнгийн хувьд, 2021 онд Шинэ Эрин олон улсын сургуулийг төгссөн ч дотоодын их сургуульд суралцаагүй. Өнгөрсөн өвлөөс АНУ-ын Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдан суралцаж буй. Харин энэ зуурт буюу 2024 оны зунаас энтертайнмент салбарт хүч үзэж, хувиараа гэрэл зургийн студи ажиллуулдаг залуустай ч танил болжээ. Тус салбарынхан О.Тэмүүлэнг 2024 оны есдүгээр сараас мэддэг болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүлэг контент энтертайнмент 2025-04-1 нд үүсэн байгуулагджээ. Өөрөөр хэлбэл асууд�##� болсноос хойш.

Зочин
Зочин

энэ хүү нь �##�бан ёсоор өрх тусгаарлаж ту�####�а гараагүй бол хуулиараа Оюунэрдэнийн ХОМд орлогоо мэдүүлж байх учиртай. тэгээгүй бол хууль зөрчсөнд тооцох ёстой шүү. АТГ манийгаа энэ чиглэлээр айхтар ш�##�гадаг тогтоодог тул хууль жигд үйлчлэх ёстойг сануулья

Зочин
Зочин

тухайн үедээ нотдлож чадаагүй байж, 2 сарын дараа боль доо

Зочин
Зочин

Эх үүсвэр нь төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийнх байжээ?

хүннү
хүннү
Reply to  Зочин

Хоёрдугаар ээлжийхэн хоолондоо орсон. Зарилго биелсэн. Одоо тэр цүнх, бөгж ямар байх нь огт хамаагүй.

Зочин
Зочин

АТГ ийм л байна. Даргад долигнож ардад томорсон ийм л нөхөд. АТГ-г бүрэн шинэчлэл хийгүй бол болохгүй газар даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн, АТГ шог

Зочин
Зочин

Интертаймент хийсэн нэртэй гуйлгачингууд энэ жижиг зах зээлд хаанаасаа ингэ их орлого олоод байна аа? Худ шүү худ.

ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО

АХ БААТАР ! ДҮҮ ОЮУНЭРДЭНИЙНХЭЭ АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛИЙГ АШИГЛАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ БАРУУН СОЛГОЙГҮЙ ГУЛСУУЛАН ЗУВЧУУЛАХ ШИГ БОЛЖ БАЙЖЭЭ !!!

Зочин
Зочин

зураг аваад тэрбумтан болчихсон юмуу. Доромжлоод байгаарай мэдрэл ацнуудаа.

Zocin
Zocin

JUJIG

Зочин
Зочин

энэ юу вэ ? онигоо юу ? :))

Шинэ компаний эзэн тэрбумтан нь байна аа????
Шинэ компаний эзэн тэрбумтан нь байна аа????

Новш юмаа. Дандаа утсаар мэдүүлэг авдаг нь яаж байгаан хаха. Илрүүллээ юу? #АТГ нь хүчтэй, үнэн, шудрага, хариуцлагатай байж гэмээ нь авилг�##� устана. Сая айсандаа байгуулжээ дээ компаниа. Компани бүр ингэж мөнгө олдог бол Монголд гуйлгачин үгүй болно????????????

Зочин
Зочин

Соёлын яамны дансаар идчихжээ

Зочин
Зочин

МАН ын дарга ЕС асанд өөр журмаар ш�##�гаж нотолно л доо.Баатар ахын авч өгсөн цаг гоонж моонж

зочин
зочин

Оюун Эрдэнийн хуу .Тэмүүлэн нь 2021 онд Шинэ Эрин олон улсын сургуулийг төгссөн ч дотоодын их сургуульд сур�##�цаагүй. Өнгөрсөн өвлөөс АНУ-ын Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдан сур�##�цаж байгаа гэсэн
Аавыгаа дуурайсан ухаан муутай арчаагуй их дээд сургуульд сурах чадваргуй толгой тархи нь ажилладаггуй бол Хэнтий аймагт очиж г�##�ч хийх хэрэгтэй шуу дээ

Аагий
Аагий

Контэнт хийгээд Англид амьдраад Харвардад сурж чадавч шүү. Цаагуураа бол нүүрстэй л холбоотой байж таараа компаныхаа нэр дээр нилээн хэдэн нүүрс зөөдөг машин шаагаад оруулчихсан сар болгон үнээгээ саагаад саасан сүүгээрээ тансаглаад сууж байна даа.

Зочин
Зочин

Өгөөмөр сайн охин, хадам аваа ерөнхий сайдын суудлаас буулгачихдаг, Оюун-Эрдэнийн гэр бүл энэ шун�##�тай хүүхнээс болж их зовох байх даа, хөөрхий гэж...

Монгол иргэн
Монгол иргэн

Заа танайханы солиорол бна..Эбий.мсs..удаанжарг�##� сайханб�##�аг гэхчилэн бүх олигархмуд блон мафи хулгайчуудтай гаа эвлэрчихэд брэнд үнхэнд атаархагчид өсөхийнмөлөнгөа дарж үзвэлмүз.Эс тийм бол өөрсдийнхөө хлроорондоо орж агадагнаж атаархаадиүхээцгээил гнж хэлье.Хоосон толгой хөндий цээжтэнгүүд өтсан жижишэрсэн тархитаы гээлтэй.
.Солиорол.я,хнн ч хвьч гнсэникүйлээ яаж тйгээд л авч л таараа шүү дээ

Zochin
Zochin

Ингэхэд АТГ итгэж болох юм уу үгүй юм уу, ийм нөхцөлд яах ёстой байдаг юм бол, манай дотоодын хян�##�тын байгууллага үүргээ биелүүлж чадахгүй байна гээд гадны оронд ханд�##�тай нь биш дээ. Ядахдаа АТГ дотроо аятайхан шударга хүмүүс байдаггүй юм уу, дотоод хян�##�тын хэлтэс нтр гэж байдаггүй л юм байхдаа. АТГ-д ажилдаг хэнд ч итгэхээргүй л нүүргүй нэр хүндгүй байгууллага болж байна даа. Ажилчид нь ажилдаг гэж хэлэхээсээ хүртэл ичмээр

Зочин
Зочин

Ээ хөөрхий минь дээ тэр бөгж нь 20саяынх биш 2 саяын үнэтэй юм билээ тэгээд хэрэг хаагдсан гд дуусах юм бна даа!!!!хуулийн бүх эрх мэдэлтэн ман.н тэжээвэр нөхдүүд шүү дээ ман устаж байж монгол хөгжинө дүүрэн хдн биёнээ барьца�##�сан хулгайчууд!!!!!

Зочин
Зочин

хог хог, ОЭ шорондоо ор! ашиг сонирхолын зөрчил шууд харагдаж байна ш дээ!

Зочин
Зочин

Hero baatar s#ag shorond hiidguie?

Наран
Наран

Худ�##� тогтоолт хийсэн атг хариуцлага үүрнэ нэгэн цагт .Оюунэрдэнэ хулгайгаа нуун дарагдуулаад өнгөрнө гэж бодоо юу?

Зочин
Зочин

Төрийн байгууллагад ажиллаж байсан хүн гэнэт ийм баяжна гэж байхгүй.Төрөөс идсэн мөнгөөр ингэж тоглож байгаа

Зочин
Зочин

Б�##�агтай бэр баахан хүнийг хулгайн хэрэгт хийхнээ

Монгол иргэн
Монгол иргэн

....ИХ НАЯД.ТЭР БУМ ..СЭТГЭШГҮЙ.ГЭЖ ТООЦОО ХИЙДЭГ ОЛИГАРХИУДАА ХЭЛЖ МЭДДЭГГҮЙ ..20000САЯААС ЦААШ ТОО МЭДЭХГҮЙ..ХООСОН ТАРХИТАНГУУД Ч БОЛ ДОО..УУРХАЙ УУРХАЙГААР УУЛ УСААРнь ЗАРСАН ХЭДТЭЙ ГЭЭ..ЭБИИ.МУУХАЙ БИЛЭГ.ОД.ОД ЖАРГАЛ МСs гээд ярихгүй бгаа блохоор ТИЙМ ТЭДНИЙХЭНИЙ ГАР ХӨЛ БУУНЫ НОХОД ГАР ХӨЛҮҮД ГЭНЭГЭХ БИЗДЭЭ...ИЛТ ЛБНА ШҮҮ..ДЭЭ...ГАЛЗУУЧУУД ЗҮГЭЭР Л �######� АМАА ХАМХИ..ЗА

Зочин
Зочин

Гарууд нээрээ ийм юм хөөцөлдөж байхаар орд ордоор нь хусуулж байгаа газар шороогоо хөөцөлдөөсэй

Зочин
Зочин

Монголчуудын сэтгэхшй чаавс иймэрхүү ахуйн юманд л хуйлрахыг мэдсэн улс төрчид олигархиуд ёстой хөх инээд нь хүрээд сууж байгаа даа. Наана нь өмд гутлын хэрүүл шидэж өгөөд л цаана нь олигархиуд болон бохир улс төрчид нь уул усаар нь хулгайлаад л

Зочин
Зочин

Soyolmaa guai shine setguulch bn anhnaasaa unen zuv yum bichij bai

Эээ здукаа
Эээ здукаа

P###aa

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Баярсайхан
Баярсайхан

Нотлох хугацаа дууссан юм бишүү 23нд энэ асууд�##� угнь эрт эхэлсэн биздээ АТГ сайд байсан гээд долигоноод байга юм биздээ

Зочин
Зочин

Гоё юмоо. Компани байгуулангуутаа 1 жил ч хүрэхгүй хугацаанд тэрбум тэрбумаар нь орлого олоод.. Контент үйлдвэрлэлээр ийм их орлого олж болдог юм уу? Хаа байна тийм их захи�##�га? Зүгээр л дансаар орсон гарсан мөнгөний үнийн дүнг ш�##�гах юм бол АТГ ш�##�гаад ч яах юм..ккк.

Зочин
Зочин

Худлаа х�##�хавч шүү дээ.

Зочин
Зочин

Нөгөө �##�дарт аугаа тонон цөлмөгчид, .......шувуудаа хөөцөлдөөчээ!!!! Одоо бүх өндөр �##�бан туша�##�тнуудын үрсийн хөрөнгө орлогоо зарлагыг ш�##�га!!!!!

Зочин
Зочин

Хадам аав болох хүн нь л өөрийнхөө мөнгөөр охиндоо авч өгсөн гээ биз дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцаад бай ийм долоогч нар үхэж д�##�д орж дуусаж байж сонгууль хагас хугас ч болох нь оо шударга болдог бодох бх

Зочин
Зочин

Онигоотойн бэ, зэс бөгж гэж �##�ах нь ээ

Эгэл
Эгэл

Хүүхдүүдийнхээ толгойг эрдмээр цэнэглэх нь хаана хаанаа бусдын зууш болохоос сэргийлнэ. Гэхдээ 5мянган $-ын цүнхэнд атаархаж 1 сар жагсаж байхаар Солонгос явж ажлаа сайн хийж 1сард наад мөнгөө өөрөө олох т�##�аар бодвол яасан юм?

Аагий
Аагий
Reply to  Эгэл

юугээд байгаа юм бээ? Солонгос явж хар ажил хийхээс өөр юм бодож сэтгэж чадахаа болио юу? Эх орондоо ажилж хөдөлмөрлөөд олсон ц�##�ингаас нь бүрдүүлсэн татварын санг нь зүй бусаар ашиглахыг болиулах т�##�аар асууд�##� хөндөөд байна. Солонгост махаа идэж 10 жил цуглуулсан мөнгийг чинь шудрага бусаар 1 сард олоод байнаа. Эрдмээр цэнэглэсэн хүүхдүүд чинь ийм шудрага бус зүйлийг хараад сэтгэлээр унаад байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button