Богд уулын Хүүшийн аманд иргэд гал алджээ

Богд ууланд иргэд санамсаргүй гал алдсаныг хамгаалалтын захиргааны ажилчид унтраажээ.
Тодруулбал, Өчигдөр /2025.06.23/ Богдхан уулын Хүүшийн амны дээд эхэнд галын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид ажиллаж унтраасан байна. Мөн гал унтраахад мото кросс унагч залуус ус зөөвөрлөж тусалжээ. Тус гал иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байсан аж.
Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Богд уулын Баруун ширээтэд гарсан томоохон гал түймрээс хойших гурав дахь галын тохиолдол болж байна. Өнгөрсөн сарын 8-нд иргэд гал алдсаны улмаас Богдхан уулын Нүхтийн аманд гал гарсныг хамгаалалтын захиргааныхан шуурхай унтрааж ажилласан юм. Ийнхүү гурав дахь удаагаа богд ууланд иргэдийн санамсаргүй үйлдлээс болж гал гарав.
Холбоотой мэдээлэл:
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.