Байгаль орчинНИЙГЭМНийгэм мэдээ
Иргэд гал алдсаны улмаас Богдхан уулын Нүхтийн аманд түймэр гарчээ

Өчигдөр /2025.05.08/ Богдхан уулын Нүхтийн аманд иргэд гал алдсан талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 08-ний оройны 19:00 цагийн орчимд Богдхан уулын Нүхтийн амны хамгаалалтын бүсэд иргэд гал алдсан байна. Улмаар түймрийг тархуулалгүй унтраах ажлыг Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, онцгой байдлын алба хаагчид хамран хийж, галын бага дээр нь цурманд оруулан манаж ажиллаж байна.
Иймд Иргэдээ хариуцлагатай байж ойн бүсэд ил задгай гал гаргахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.