НИЙГЭМНийгэм мэдээ

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд болж өндөрлөж манай улсын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байна.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс ийнхүү хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртсэн ба тэрээр ийнхүү Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 24, 2025 12:10

Агуу тамирчин юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button