УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд АТГ-аас нэгжлэг хийж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд яг одоо Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж байна. АТГ-ынхан дотор нэгжлэг хийж байгаа бөгөөд өөрөө гадна нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж буй юм.
Эл нэгжлэгээс өмнө нь буюу баасан гарагт /2025-06-20/-нд түүний туслахыг шүүхийн шийдвэргүйгээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хориод сулласан гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан цахим хуудастаа "АТГ-ийнхан С.Ганбаатар гишүүний гэрт нэгжлэг хийхдээ эхнэр, хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон байтал, хажууд нь байдаг дүүгийнх нь гэрийг нэгжиж байна" хэмээжээ.
Харин С.Ганбаатар өөрөө "Надад хийсэн гэмт хэрэг байхгүй. “У.Хүрэлсүх гэдэг хүнийг дарангуйлагч боллоо” гэж л хэлсэн. Тэрнээс болоод АТГ-аас зуслангийн байшинд маань ирж нэгжлэг хийж байна. Энэ хэд У.Хүрэлсүхийн даалгавраар миний эхнэр, хүүхдийг айлгах гэж иржээ. Одоо манай хажуу талын дүүгийн байшинг шалгаж байна. Энэ бол 32 сая төгрөгийн үнэтэй дүнзэн байшин. Нэгжлэг, шалгалт хийж байгаа шалтгаан нь тодорхойгүй. АТГ-аас ирлээ гээд айлгаж, ичээх юм гэнэ. Та нар зүгээр том том хулгайч нартайгаа тэмцээч. Ерөнхийлөгч Засгийн газрыг тоглоомын Засгийн газар болгож байхад хэн ч юм хэлэхгүй байгаа нь дарангуйлал тогтож байна гэсэн үг" гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene goe garaa
Төрөөс төрсөн баячууд хулгайч нарт хэзээ ч хариуцлага тооцож чадахгүй ээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил
HUUK UURIIG YAAH GEJ UURIIN NI HURGESEN UYN BEE ODOO UIH AAR ORUULAAD 461 R ANGID TUHLAH BOLJ DEEEE
Хүрэлсүх ч төрийн хүний тулхгүй харагддаг.
19 настайдаа МАН-д элсэж 90 оны ардчил�##� гэх террористуудтай хамт улс орныг сүйрүүлсэн Хүрэлсүхийг ерөнхийлөгч болоход нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр " Ми -гээсээ ч илүү аюултай хүн гараад ирлээ " гэж хэлж байсныг санаж байгаа хүн байна уу ?
Арай л дэндлээ
Ёстой том хулгайч нар болоод Оюун-Эрдэнийгээ ш�##�га.
Хүүк ажиллагаа
....урт хэл хүзүүгээр нь...орооно...Урт хормой хөлийг нь орооноо гэгч болж...Гайхах зүйл..үгүй...Зөв 2...Засаг захиргаагүй мэт хамельёонууд ихэссэн...Хэрэг хийгээгүй бол огт агадагнах юусан билээ..
Хэрэг бв�##� илрэнэ..Айх юун