Тагнуулын урьдчилсан дүгнэлтээр АНУ Ираны уран баяжуулах чадавхыг бүрэн сүйтгэж чадаагүй гэж гарчээ

АНУ өнгөрсөн бямба гарагт /2025.06.21/ Ираны цөмийн хөтөлбөрийн гол байгууламжуудад цохилт өгсөн. Уг цохилт Израил, Ираны хооронд үүсээд буй мөргөлдөөнийг хурцатгасан зүйл болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет тус цохилтыг гайхалтай амжилттай явагдсан гэж мэдэгдээд байгаа.
Тэгвэл АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газар урьдчилсан байдлаар дүгнэлт гаргахдаа тэрхүү цохилт Ираны уран баяжуулах чадавхыг бүрэн сүйтгэж чадаагүй гэж үзжээ. Тайлангийн тухай мэдээлэлтэй нэгэн эх сурвалж хэлэхдээ Ираны баяжуулсан ураны нөөц болон уран баяжуулах чадавх нь сүйрээгүй гэсэн юм. Цохилтын улмаас Ираны цөмийн хөтөлбөр нэг юм уу хоёр сараар л хойшилсон байж магадгүй хэмээж тэр эх сурвалж хэлжээ.
Цагаан ордон тагнуулын дүгнэлтийг бүхэлдээ буруу гэж мэдэгдсэн байна. Тайланд дурдсанаар өгсөн цохилт нь хоёр цөмийн байгууламжийн орцыг нь л битүүмжилж, газар доорх лабораторийг нураагаагүй аж. АНУ гурван цөмийн байгууламжид цохилт өгсөн билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ "Манайх тийшээ, ийшээ чинь буудлаа шүү! Юм хумаа аваарай!" гээд хэлчихсэн юм чинь аргагүй шдээ. Ха хаа..
Dakhiad shaltag gejuu
Л�##�ын хэт даврагсад �##�ан хядагч нарыг санхүүжүүлж Оросын түрэмгийлэгчдэд дэмжлэг үзүүлж Шахед дрон б�##�ластик пуужин нийлүүлж байгаа Ираны шашины харгис дэглэмд хатуу цохилт өгч цөмийн зэвсэгийн үйлдвэрийг бүрэн устгаж дарангуйлагч нарын клубэд анхааруулах хэрэгтэй. Израил Ираныг сэхэхгүй болгохгүй бол наад л�##�ыэ �##�ан хядагч нар өнгөлзөөд л эхлэнэ ш дээ
Иран израйльд, америкчуудад хариу барингуут одоо больцгооё гээд эхэлсэн дээ. Израйлийн тээврийн яамны сайд нь Израйльчууд израйлаасаа явж болохгүй шүү гээд иргэддээ ханджээ. 1д Израйльчууд дахин хүчтэй довтолгоонд өртөхөөс айсандаа гадагшаа зугтахыг эрмэлзэж байна. 2т угаасаа дэлхийгээ нэг тэнүүчилж яваа израйльчууд дахин тарж бутрах бий гэж эмээж айж байгаа, 3т П�##�естин Сири иеменд харгисл�##� үйлдсэн израйльчуудыг олон орон буруушааж Газрын хөрснөөс арчаасай гэж хүсэж байгаа үед дүрвэж ирсэн ИЗРАЙЛЬЧУУДЫГ үзэн ядаж дарамтлах нь �######�шгүй болсонд эмзэглэж байгаа юм.
Ямарч баысанитом амжилт..орос хойд солонгос хоёрыг айлгаж чадлаа..Иран одоо Америк Израйль өөдөөс том дуугарч чадахааргүй болсон шүү..орос ирэн хойд солонгосын зэвсэг технологи маш их хоцрогдмол байгааг л ойлгуулж өглөө..мөн Украйнь энэ дайнд ялга гэдгийг ч,ойлгууллаа даа...
худлаа шааа