БНХАУ-д хүчтэй бороо орж, үерлэсний улмаас 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

БНХАУ-ын баруун өмнөд бүсэд оршдог Гуйжоу, Гуанши гэх мэт мужид их хэмжээний бороо орсны улмаас үерлэсэн байна. Үүний улмаас олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мягмар гарагийн байдлаар Гуйжоу мужийн Ронжианаас 48.9 мянган хүн, Цонжианаас 32 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Үерийг хянах, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг тус хоёр бүсэд хамгийн өндөр буюу нэгдүгээр түвшинд зарласан байна. Ронжианд оршин суудаг Лон Тиан “Үерийн ус маш хурдан өссөн тул би гуравдугаар давхарт аврагчдыг хүлээж суусан. Үдээс хойш аврагчид намайг аюулгүй газарт шилжүүлсэн” гэсэн юм. Гуйжоу мужид борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, Санду бүсийн хурдны замын гүүрний нэгэн хэсэг нурсан байна.
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн цаг уурын байгууллага жил бүр гаргадаг тайлангаа даваа гарагт /2025.06.23/ нийтэлсэн юм. Тус тайланд Ази тив дэлхийн дунджаас бараг хоёр дахин хурдан дулаарч, цаг уурын эрс тэрс уур амьсгалыг улам нэмэгдүүлж, бүс нутагт хохирол учруулж байгааг онцолжээ.
Эх сурвалж: China Daily, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.