Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: Орлого 3.3 их наядаар дутах нь. Гэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр /2025-06-25/-нд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Сангийн сайд Төсвийн тодотгол дээр хэлэлцүүлэг хийгээд долоон хоног өнгөрлөө. Улмаар өнөөдөр хэлэлцүүлэг эцэслэгдэж эрх зүйн орчин бүрдмэгц өргөн барихад бэлэн боллоо. Тодорхой өөрчлөлтүүд орлоо. 

2025 оны тоон дээр тодотгол орсон. Ингэхээр 2026 оны төсөөлөл дээр ч өөрчлөлт орлоо. Тиймээс тэдгээр өөрчлөлтүүд ч тусгагдаж байна. 

Өмнө нь танилцуулж байснаар жилийн эцсээр хүлээгдэж буй гүйцэтгэл буюу орлого 2.3 их наяд төгрөгөөр дутах нь гэж танилцуулж байсан. Гэтэл бол сая тооцооллын дараа 1 их наяд төгрөгөөр өсөж 3.3 их наяд төгрөгөөр орлогын гүйцэтгэл дутах нөхцөл үүслээ. 

2025 оны тавдугаар сарын дунд хугацаа хүртэл нүүрсний үнэ унаж ирсэн ч харьцангуй тогтвортой байжээ. Сүүлийн сарынхтай харьцуулахад тогтвортой байсан гэсэн үг. Эхний таван сар хүртэл 110 юань - аар унаж байсан бол таван сарын 15-наас хойш 120-130 юаниар уналаа. Иймд бидний төсөөлж байсан төсвийн гүйцэтгэл дээр хүчтэй нөлөө үзүүлэхээр боллоо. 

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд тавдугаар сарын 31-ний байдлаар төсвийн гүйцэтгэлд 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Бид төсөвт гар хүрэхгүйн тулд зардлаа нэлээд танаж ирсэн. Тухайлбал тавдугаар сар дуустал 25 хувиар зардлаа танасан. Тиймээс төсвийн алдагдал харьцангуй бага буюу 260 тэрбум төгрөг гэсэн үг.

Зардлын таналтаа энэ хэвээр үргэлжлүүлэх юм бол оны эцэс гэхэд 3.3 их наяд төгрөгөөр орлого дутаж, энэ хэмжээний алдагдалтай гарах нь. 

Гурван зүйл дээр зардал гаргахаас өөр аргагүйд хүрсэн. 

  1. ДЦС 3-ын осолтой холбоотой болон дулааны тарифын өөрчлөлтийн хойшлуулалт тай холбоотойгоор 78 тэрбум төгрөг
  2. Засгийн газрын нөөц хөрөнгө дээр 50 тэрбум нэмэх.  Гадаад харилцаа, Олон улсын нөхцөл байдал болон хомсдол үүсэх эрсдэлүүд үүслээ. Иймд нөөцөө зузаатгах болсон.
  3. ОУХ-ны асуудал. НҮБ-д хүлээсэн үүргээс улбаалан COP 17-г зохион байгуулна. Энэ жил БОУАӨЯ  дээр 50 тэрбум төгрөг байсан. Харамсалтай нь тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар худалдан авах ажиллагаа хийж амжаагүй учраас буцааж тавих шаардлага үүссэн. Улмаар нийт 187 тэрбум төгрөгийг буцааж тавих шаардлага үүссэн гэсэн үг.

Орлого дутлаа ч хүрч чадахгүй зардал гэж бий. Тухайлбал цалин тэтгэвэр, тэтгэмжийн зардал бий. Тэр тогтмол зардалд бид хүрэхгүй. Төсвийн тодотголыг ард иргэдийн нуруунд үүрүүлэхгүй. Үүнд тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө багтаж байна. Тодотгол хүсэх зүйл биш гэхдээ шаардлага үүсвэл хийхээс өөр аргагүй. Ханшийн эрсдэл, инфляц нэмэгдэхээс сэргийлж Монгол банкны бодлоготой нийцэж явсан гэсэн үг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button