НИЙГЭМНийгэм мэдээ

ГССҮТ: Бамбай хоншоорт могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлээд байна

Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирсэн тохиолдол нэмэгдээд байгаа билээ. Могойд хатгуулсны улмаас хүндрэл үүсэж цаашлаад амь насаа алдах аюултай юм.

Тэгвэл одоогийн нөхцөл байдлын талаар ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг "2024 оны байдлаар могойд хазуулсан зургаан хүн манай төвд хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлээгүй ч хүлээн авахад хандаад тусламж үйлчилгээ аваад явж буй тохиолдлууд бий. Зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хаван хавдар ихтэй, хордлогын байдалтай, хүндрэлтэй хүмүүсийг бид хүлээн авч, хэвтүүлэн эмчилдэг. Энэ жил могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс зургаа нь хүүхэд байна” гэлээ.

Иймд иргэдийг могойд хатгуулах эрсдэлээс сэргийлэхийг ГССҮТ-өөс анхаарууллаа.  

Хазуулсан тохиолдолд:

  • Тайван байх, хөдөлгөөнөө багасгах
  • Шархыг хөдөлгөхгүйгээр доош унжуулах
  • Даруй эмнэлгийн тусламж авах
  • Шарх руу хөргөх зүйл тавих (мөс, хүйтэн даавуу)
  • Хэзээ ч сорж болохгүй, зүсэж болохгүй.

Нэмэлт: Иргэд могойд хатгуулсан нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад 103-т хандах шаардлагатай. Суурин газарт могой харсан тохиолдолд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн утас 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 25, 2025 16:55

МОГОЙГ ТААРСАН ГАЗАР НЬ УСТГАЛ ХИЙГЭЭЧЭЭ. ХОТ СУУРИН ГАЗАР МОГОЙ ӨӨРӨӨ ОРЖ ИРЖ ЧАДАХГҮЙ. ТҮҮНИЙГ ХҮМҮҮС Л АВЧИРЧ БАЙГАА.

Back to top button