Иран: Исламын Бүгд Найрамдах Улс Америкийн нүүр рүү нь алгадсан

Ираны дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй Израил, Иран хоёр гал зогсоосноос хойш анхны мэдэгдлээ пүрэв гарагт /2025.06.26/ хийсэн байна. Хамэнэй “Ислаын Бүгд Найрамдах Улс Америкийн нүүр рүү нь алгадсан. Иран бүс нутаг дахь Америкийн хамгийн чухал цэргийн баазуудад цохилт өгсөн” гэж хэлжээ.
86 настай Хамэнэй хэлэхдээ 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөнд Иран ялалт байгуулсан, ирээдүйд АНУ ямар нэгэн халдлага хийвэл Ойрх дорнод дахь цэргийн баазуудад нь хариу цохилт өгнө гэсэн байна. Хамэнэй хэлэхдээ АНУ нь Ираны цөмийн байгууламжид халдсанаараа ямар ч амжилт олоогүй гэж хэлжээ. Иран Израилын олон давхаргат агаарын довтолгооноос хамгаалах системийг эвдсэний дараа АНУ Израилыг аврахаар дайнд оролцсон гэж Хамэнэй хэлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.06.25/ хэлэхдээ Иран уран баяжуулах хөтөлбөрөө сэргээвэл дахин цохилт өгнө гэсэн юм. Трампын хэлснээр бол Вашингтон Иранд цохилт өгснөөрөө цөмийн хөтөлбөрийг нь сүйрүүлсэн. Харин АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын урьдчилсан дүгнэлтээр бол цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн сүйтгэж чадаагүй, хэдхэн сараар л хойшлуулсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.