ДЭЛХИЙ

БИЧЛЭГ: Украйны осолдсон онгоцыг Ираны пуужин санаатай харвасан гэж үзжээ

Нэгдүгээр сарын 7-ны өдөр Ирак дахь АНУ-ын цэргийн баазыг Ираны тал пуужиндсанаас хэдхэн цагийн дараа тус нутагт 200 гаруй хүн тээвэрлэж явсан Украйны нисэх онгоц осолдож сүйрсэн. 174 хүн амь насаа алдсан бөгөөд, нэг ч хүн амь гараагүй гэдэг албан бус яриа хэвлэлүүдээр тархсан. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэн олон хүмүүс Ираны тал тус онгоцыг пуужингаар харваж, санаатайгаар унагасан байж болзошгүй гэдэг сэжиг таамгийг дэвшүүлээд байгаа.

Учир нь "Boeing 737-800” онгоцны 5 мянга орчим ижил загвар үйлдвэрлэгдсэн, техникийн алдаа гарах магадлал тун бага гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Тэгвэл АНУ-ын шинжээчид, тус онгоц Тегеранаас Киевийн чиглэлд хөөрөөд хоёр минут өнгөрч байхад газар-агаар ангиллын хоёр ширхэг пуужин очиж харвасан нь хиймэл дагуулд бүртгэгдсэн тухай мэдэгдээд байна. Одоогоор пентагоны зүгээс байр сууриа илэрхийлээгүй.

https://www.youtube.com/watch?v=Et5mGLaKivY

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
1 сар 10, 2020 11:36

Ш�##� буруу орчуулсан байна. 200 гаруй хүн тээж явсан. 174 хүн амь үрэгдсэн, нэг ч хүн амьд үлдээгүй гэдэг чинь юү гэсэн үг вэ 30 хүн хайчив?

Зочин
Зочин
1 сар 10, 2020 12:31

200 garui huntei tegsne negch hun ami uldeeguu tegsnee 174 hun uhsen???

Зочин
Зочин
1 сар 10, 2020 13:49

Тэгнэ тэгнэ, Америктэй сөргөөцөлдөхөөр иймэрхүү осол гардаг нь тогтсон жам ёсны үзэгдэл, одоо муу Ираныг ч...

Холбоотой мэдээ

Back to top button