Трамп Канадтай хийж байсан худалдааны хэлэлцээг зогсоов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.06.67/ мэдэгдэл хийхдээ Канадтай хийж буй худалдааны хэлэлцээг таслан зогсоож байна гэжээ. Канад улс АНУ-ын технологийн томоохон компаниудыг онилсон татварыг илэрхий халдлага гэж шүүмжилж, ийнхүү хэлэлцээг зогсоосон юм.
Даваа гарагаас /2025.06.30/ эхлэн Канад улс “Amazon”, “Google”, “Meta”, “Apple” гэх мэт Америкийн технологийн аваргуудаас цахим үйлчилгээний татвар хурааж эхлэх байжээ. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ Канад улс худалдаа хийхэд маш хэцүү орон хэмээсэн юм. Тэр “Энэхүү ноцтой татвар дээр үндэслэн бид Канадтай хийх худалдааны бүх хэлэлцээг нэн даруй зогсоож байна. АНУ-д бизнес хиймээр байвал ямар татвар төлөх шаардлагатай болохыг нь Канадад ирэх долоо хоногт мэдэгдэнэ” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.