Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгийн ардчиллыг дэмждэг сүүлийн бүлэг тарах болжээ

Хонконгийн “League of Social Democrats” бүлэг ням гарагт /2025.06.29/ мэдэгдэл хийхдээ улс төрийн асар их дарамт, шахалтын улмаас тарах болж буйгаа зарлажээ. “League of Social Democrats” нь ардчиллыг дэмждэг сүүлийн бүлэг байсан тул Хонконгт ардчиллыг дэмжиж үйл ажиллагаа явуулдаг сөрөг хүчин байхгүй болов.

Сүүлийн хоёр жилд “LSD”-г оруулаад Хонконгийн гурван томоохон сөрөг хүчний бүлэг тарсан байна. “LSD”-г 2006 онд хууль тогтоогч асан Люн Квок Хун хамтран үүсгэн байгуулсан юм. Тус бүлэг энэ жил Хонконгт жижиг хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

2020 он хүртэл Хонконгт улс төр болон иргэний нийгмийн бүлгүүд удирдсан олон нийтийн цуглаан, жагсаал ихээхэн явагддаг байсан. Гэвч тэр цагаас хойш ял, шийтгэлийн эрсдэлийн улмаас зохион байгуулалттай жагсаалын тоо цөөрсөн юм. 2019 онд тус хотод ардчиллыг дэмжсэн жагсаал явагдсан тул 2020 онд Бээжин үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Хонконгт хэрэгжүүлсэн. 2024 онд Хонконгийн захиргаа бослого, эх орноосоо урвах гэмт хэрэг зэргийг хамарсан хуулийг баталсан юм. “LSD” бүлгийн дарга Ча Пон Ин хэлэхдээ тарахаас өөр ямар ч сонголт байгаагүй, гишүүдийн аюулгүй байдлын талаар бодож үзээд ийм шийдвэр гаргасан гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button