УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын бүлэг ЭЕШ-ын үр дүнг сонсож, төсвийн тодотголтой танилцаж байна

Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж буй.

Хоёр бүлэгийн хуралдаан өглөө 10:00 цагт эхлэх товтой байсан. Энэ хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаа хийж, дараах гурван асуудлыг хэлэлцэж байна.

Үүнд:

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв, Д.Амарбаясгалан нар гишүүдэд мэдээлэл өгөв.
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн
  • 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг  УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар гишүүдэд танилцуулна.

Харин МАН-ын бүлэг ямар асуудлаар хуралдаж байгаа нь тодорхойгүй байгаа. Гэхдээ дээрх гурван асуудлыг хоёр нь бүлгээр орох асуудал тул МАН-ын бүлэг мөн хэлэлцэх юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button