₮2.3 их наядаар барих "Туулын хурдны зам"-ын тендерт 4 Хятад компани үнийн санал ирүүлэв

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг 1.9 их наядаар тавих гэж буй талаар бид мэдээлсээр буй.
Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргана.
Энэхүү ажлын хүрээнд, долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Ингэхдээ,
- Газар шорооны ажил
- Хиймэл байгууламж
- Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
- Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
- Мэдээлэл холбооны төлөвлөлт
- Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
- Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж буй.
Улмаар тендерийн материал хүлээн авах хугацаа дуусаж БНХАУ-ын 4 компани үнийн санал ирүүлсэн байна.
Тухайн тендерт Poly Changda Engineering Co Ltd, Longjian road&bridge Co Ltd, Shandong Luqiao Group Co., Ltd, China Hyway group limited гэх дөрвөн компани үнийн санал ирүүлсэн. Үүнээс гурав нь 400 саяар төсөв тэлэхээс өмнө үнийн санал ирүүлж байсан удаатай.
Төсөв 400 сая төгрөгөөр тэлэх болсон шалтгааныг "Улаанбаатар хотод хэрэгжих нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байршилд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүслээ. Гүүрэн байгууламжийн урт 6,771 метр байсныг 9,878 метр болгож нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт Зам тээврийн сайдын 2024 оны тушаалаар ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнийн жишиг шинэчлэн батлагдсан тул ТЭЗҮ болон зураг төсвийг шинэчлэх шаардлага үүсэж байна. Уг хоёр шаардлагын дагуу Туулын хурдны зам төслийн зурагт өөрчлөлт оруулж, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжилтнээр хянуулж магадлал хийлгэхэд нийт төсөвт өртөг хоёр их наяд 384 тэрбум төгрөг болж өслөө" хэмээн тайлбарласан.
Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд үнээ нэмж дахин зарлагдсан "Туулын хурдны зам"-ын тендер нээгдсэн байна.

Уг ажлыг гүйцэтгэх саналаа дээр дурдсан БНХАУ-ын дөрвөн компани ирүүлээд байна. Тухайлбал,
- 2.09 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлсэн Poly Changda Engineering Co Ltd - БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2024-11-09/-нд бүртгүүлсэн байна.
Тухайн компанийн хувьд өнгөрөгч онд Зам тээврийн яамнаас зарласан “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, НЗДТГ-аас зарлсан "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гаргах тендерт үнийн санал явуулсан хэдий ч шалгараагүй. Харин энэ онд дээрх тендерээс гадна "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гаргах тендерт үнийн санал хүргүүлсэн, хариугаа хүлээж байна.
- ₮2.74 их наядын санал ирүүлсэн Longjian road&bridge Co Ltd - Хөрөнгө оруулалт нь БНХАУ-аас, үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2022-01-25/-нд бүртгүүлсэн байна.
2022 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт 189 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлсэн ч шалгараагүй байна. Үүнээс хойших гурван жилд Монголд зарлагдсан ямар нэгэн тендерт оролцоогүй бөгөөд энэ онд ганцхан 1.9 их наядын өртөгтэйгөөр зарлагдсан "Туулын хурдны зам"-ын тендерт оролцож 3.5 их наядын үнийн санал хүргүүлээд байна.
- 2.38 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлсэн Shandong Luqiao Group Co., Ltd - Хөрөнгө оруулалт нь БНХАУ-аас, үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2024-10-22/-нд бүртгүүлжээ.
Уг компанийн хувьд өнгөрөгч онд ямар нэгэн тендерт оролцоогүй бөгөөд 2025 онд Аргалант-Баянцогт сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 26.7 км, төмөрбетон гүүр барих тендерт 44 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлсэн ч хасагдсан байна. Одоогоор "Туулын хурдны зам" барих тендерт 1,964,788,799,731 төгрөгийн үнийн санал ирүүлэн, хариугаа хүлээж байгаа аж.
- 2.34 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлсэн China Hyway group limited - Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгүүлсэн огноо нь /2025-06-16/ .Үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа.
Бүртгүүлээд 15 хоног өнгөрсөн энэ компани Монголд ерөөс бүтээн байгуулалт хийж байгаагүй. Ганц тендерт хүч сорьсон нь 2.3 их наядын өртөгтэй 14 мега төслийн нэг болох "Туулын хурдны зам" болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японд уулархаг газар барьдаг үнээр монголд 32км барих гээд шаагаад байхын км 10саяар бодоод ч 1их наядаас хэтрэхгүй энэ нянбактер үеэлийнхээ араас �######�ах ёстой
Нянгарын зарласан тендерүүдийг бүгдийг цуцлаач. Тэр цахилгаан станцын тендерийг ш�##�гаруулах гэж байгаа мэргэжилтнүүдийг нь харчихаарай. Юу ч мэдэхгүй.
Энэ маньяк бусадтай адил нутагруугаа буцсан болов уу, хотод цөөн хэдэн ууган хотынхон л үлдэж сайхан хүнгүй байна.
Хятадууд л чадна монголчууд худлаа шүү
Энэ замыг �######�шгүй хурдан барьж дуусгах бодид шаардлагатай болоод бн аа иргэдээ!!! УБ- зүүнээс баруун тийш 2-3цаг түгжирч бн шүү!!!
Юм л бол Хятад. Монгол улсын зарласан тендерт нь ороод ирэх өөр гадаад улс орон байдаггүй юм уу?
Үүнийг хойшлуулъя! Ядаж 5 жилээр. Бидэнд ийм мөнгө байхгүй! Төсөв 6 их наядаар тасрах гэж байна. Өр гэсэн үг! Монгол улсын гадаад өр 130 их наяд төгрөг. Үүний 30 гаруй нь төрийнх.
Хятадууд Дарханы замыг хичнээн жил барьсан болио.чи
ХЯТАДУУДЫГ ЯАГААД ТЭЖЭЭВ ЯПОН ЯАГААД БОДОХГҮЙ ГЭЖ ЯПОН ХҮН ЧИНЬ СЭТГЭЛЭЭРЭЭ ТЭГЭЭД ХУУРАХГҮЙ НАСНЫ ТООЦООТОЙ ЮМ ХТЙНЭ ХУЖАА НАР ХҮН ДАРЖ АЛАХ Л ЮМ ХИЙНЭ ДЭЭ
Дэмжиж бнаа
Япон, Г
Чи минь өөрийнхөө улсын аж ахуйн нэгжүүдээ дэмжээд хэрэггүй муусайн луухаануудаа л сайн дэмж �##�с хэтдээ бээжингийн хогийн цэг дээр амьдрах сөөм газар олдож юуны магад
Үүнийхээ оронд метрогоо бариачээ. Ач холбогдол багатай зам шүү дээ. Зүүн, баруун аймгийн машинууд УБ-т буухгүйгээр шууд явна гэж ямар эргүүгийн толгойд ордог байнаа?!
Хятадаар бариулсан нь дээрээ ядаж хугацаандаа үнэнч барих байлгүй дээ
Гитадаар бариулаа асууд�##� �##�гаа