Байгаль орчин

Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Ар минжийн голын бэлчир" гэдэг газар гарсан түймрийг 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 17:50 цагт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Худгийн гуу” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг 18:10 цагт тус тус бүрэн унтраалаа.

Мөн улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг суманд гарсан 2 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 3 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button