Харвардын боловсролтон худлаа “залж”, ЕТГ-ынхан ажилтнуудаа шалгажээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бол өнөөгийн парламент дахь хамгийн боловсролтой гишүүдийн нэг. Алдарт Харвардын их сургуулийг Монголоос албан ёсоор дүүргэсэн цөөн эрхмүүдийн тоонд багтдаг билээ. Ажил хэрэгч, аливаад нухацтай ханддаг байдлаараа тэр танхимын нөхдөдөө үлгэр жишээ нэгэн юм.
Харамсалтай нь, туйлын няхуур нямбай зантай гэгддэг Ц.Мөнх-Оргил гишүүн саяхан ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаас хойш 100 тэрбумын тэтгэврийн зээл олгогдсон талаарх асуудлыг сөхөж, тэр нь албан ёсоор няцаагдаж, алдаа хийв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн өгч буй мэдээллээр, ҮАБЗ-өөс 2019.12.18-ны өдөр зөвлөмж гарч, түүнээс хойш 6300 иргэн 15 тэрбумын зээл авсан байна.
Гэвч тэтгэврийн зээл тэглэх асуудал ор тас нууцлагдаагүй, хөшигний ард яригдаж байсан нь тодорхой байгаа юм. Ерөнхийлөгчийн ойрын хүрээллээс мэдээлэл задарлаа гэсэн хардлага явж, энэ дагуу ЕТГ-аас ажилчдынхаа хамаарал бүхий хүмүүсийн тэтгэврийн зээл авсан байдлыг хянаж үзсэн байна.
Уг хяналтаар ЕТГ-ын ажилтнуудын хамаарал бүхий хүмүүсээс нэг иргэн 2019 оны тавдугаар сард тэтгэврийн зээлээ сунгасан байжээ. ЕТГ-ын нийт 54 ажилтны хамаарал бүхий 39 тэтгэврийн насны хүн байсан аж. Үүнээс 9 зээлтэй хүн байжээ. Өөрөөр онцын зөрчил илрээгүй байна.
Эцэст нь, Ц.Мөнх-Оргил гишүүн “Сошиалаар тэгж явсан” гэсэн үг хэлээд, асуудлыг өөрөөсөө түлхсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Мөнх-Оргил харин ч хамгиин хуучинсаг хоцрогдсон гишүүдиин нэг шүү Хөгц ханх�##�сан юм л ярьж байдаг шүү дээ
Эд нар ш�##�гаад яадгын гаргасан байсан ч гаргаагүй байна худлаа байна л гэнэ ш дээ
Улс оронд хэрэггүй боловсролтонгуудын нэг . Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт нар шиг
12 сарын 18-наас хойш 12-хон хоногт 15 тэрбум төгрөгийн зээл авсан нь анхаар�##� татах асууд�##� биш гэж үү. Мөнх-Оргил гишүүн зөв л юм хэлсэн.
5 хүн буудаж �##�сан хар царайт �##�уурчин хэзээ үхэх вэ