Улс төрийн мэдээ
Засгийн газар зарим хуулийг яаралтай хэлэлцүүлэх зэрэг асуудлаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
- “Төрийн өмчит эрчим хүчний салбарын компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай
- “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ” байгуулах тухай
- Хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг Улсын Их Хуралд хүргүүлэх тухай /Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл/
- Бусад асуудал.
Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН ын өлөнгүүд ч татварыг хэд дахин нэмсэн, одоо газрын төлбөрийг хэд дахин нэмэх нь үү. Ханаж цадахгүй новшнууд гэж
Цаазын хуулиа эргүүлж нарын болгоод батлуулаач ээ.