НИЙГЭМНийгэм мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 2-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 610 гэрээр 964, эдгэрсэн 9598, Хавьтал 75657, нас баралт 7 байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 610-аас  хөнгөн 66, дунд 506,  хүнд 36, нэн хүнд 2 хүн байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

 Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинзочин
Зочинзочинзочин
7 сар 2, 2025 10:50

Мэдээлэлд Вакцин хийлгэсэн хүүхэд өвдөж байна уу Эсвэл хийлгээгүй хүүхэд ийм их байна уу сонсмоор байна

Холбоотой мэдээ

Back to top button