ГадаадГадаад мэдээНИЙГЭМ

Усан онгоцны 4 давхраас далай руу унасан охиноо аварч чаджээ

Далайн давалгаанд цохиулан далайн усанд живж буй охиноо аврахаар далайн ус руу үсрэн орж буй аавын бичлэг цахим орчинд түгж олон хүний анхаарлыг татсан.

Тодруулбал, 2025 оны зургаадугаар сарын сүүлчээр Майами хотын ойролцоо усан онгоцны аялал хийж явсан гэр бүлийн таван настай охин онгоцны дөрөвдүгээр давхарт тоглож байх үеэрээ хүчтэй давлагаанд цохиулж, таван настай охин усанд живж охины аав далай руу үсэрч, охиноо аврахаар шумбажээ.

Ойр хавьд байсан амрагчид болон аврагчдын мэдээлснээр, далайн давалгаа нэлээн хүчтэй байсан ч "Аав нь чамтай хамт байна" хэмээн хэлсээр эрэг рүү сэлсэн байна. Тэднийг эрэг дээр гарч ирэхэд хүмүүс алга ташиж, зарим нь баярлан уйлж байжээ. Аав болон охин хоёул амьд мэнд, бага зэргийн гэмтэлтэй байсан бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэгдэж, хяналтад орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Mundag aav aztai ohin 2 bayar hurgie

Зочи
Зочи

Сайхан

Back to top button