ДЭЛХИЙНИЙГЭМ

Агаарт хөвж буй усан онгоцны нууцыг тайлжээ

Усны мандлаас дээш нэг метрийн өндөрт агаарт хөвж буй нэгэн усан онгоцны зураг цахим орчинд түгж, олон хүний гайхшралыг төрүүлээд буй. Уг зургийг Корнуоллын Фалмутын эрэгт дарсан гэх бөгөөд учир битүүлэг зургуудын жагсаалтад оруулаад байна.

Тэгвэл уг оптикын төөрөгдлийг Фата Морганагийн үзэгдлээр тайлбарлажээ. Тэнгис орчмын агаар мандал нарны гэрэлд халж, температурын өөрчлөлт гарах үед үүсэх үзэгдэл аж.

ВВС агентлагийн цаг уурч Дэвид Брейн хэлэхдээ: "Тэнгис орчмын агаар мандалд халалт үүсч, далайн хүйтэн устай харших үед уг үзэгдэл үүсдэг. Учир нь хүйтэн агаар дулаан агаараас илүү нягт байдаг. Тиймээс эрэг дээр зогсож буй хүнд далайн мандал дээрх обьектийн өнцөг өөр харагддаг ” гэжээ.

Тэрбээр “The Sun&”сонинд өгсөн ярилцлагадаа: “Анх завины зургийг хараад маш их төөрөлдсөн учир хоёр ч удаа тухай газар руу зорчсон. Ингээд шалгахад энэ нь ердөө л гайхалтай оптик хуурмаг зүйл болохыг анзаарсан” гэжээ.

Эх сурвалж: www.dailystar.co.uk

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button