ДЭЛХИЙНийгмийн

Франц: ОХУ-ын иргэний НЭГ ТОНН КОКАИН ачиж явсан усан онгоцыг саатуулав

ОХУ-ын хоёр иргэнийг нэг тонн кокаин ачсан усан онгоцтой нь хамт Францын хууль сахиулах байгууллагынхан саатуулжээ. Тэдний эсрэг мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ОХУ-ын Элчин Сайдын Яам “Коммерсант” агентлагт мэдээлэв.

Тэдний нэгийг нь цагдан хорьж, хоёр дахь иргэн нь Франц улсын нутаг дэвсгэрээс гарч явахгүй гэсэн өргөдөл бичиж өгөөд суллагджээ.

“Дюнкерк боомт дээр усан онгоцонд саатуулагдсан Оросын далайчдын нөхцөл байдлыг бид хянаж байна. Бид ОХУ-ын иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно” хэмээн ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн албанаас мэдэгдэв.

Усан онгоцыг аравдугаар сарын 1-нд саатуулжээ. Усан онгоц нь Либери Улсын далбаан дор хөвж байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус онгоцонд ОХУ, Украйн, Филиппин, Этиоп, Румын улсын иргэд гээд 20 иргэн байсан гэнэ. Францын хууль сахиулагчид усан онгоцноос нэг тонн гаруй кокаин олж илрүүлсэн бөгөөд одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

(Эх сурвалж: Kommersant)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button