Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Хураалгасан усан онгоц Т.Мөнхбаярынх биш Б.Жаргалсайханых

Авлигын хэрэгт холбогдон шалгуулж байгаад торгох ялаар шийтгүүлсэн Т.Мөнхбаяр биш түүний туслах Б.Жаргалсайхан усан онгоцоо хураалгахаар болжээ.

-Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан нар 2.6 тэрбумын авлигын хэрэгтээ 27 сая төгрөгөөр торгуулах ял сонсов-

Тодруулбал, 2024.02.22-нд прокурорын байгууллага нүүрсний хэрэгт холбогдсон 66 хүнд хорих болон торгох ял оноосон талаарх тойм мэдээллээ олон нийтэд цацсан. Үүнд, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хорих ял сонсож, “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.Мөнхбаяр нарын зургаан хүн, АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос нарын таван хүн зэрэг 66 хүн багтсан. Улмаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байдаг.

Энэхүү усан онгоцны эзнийг “Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг хэмээгээд байсан юм. Гэвч тэрбээр биш бөгөөд тус компанийн Уул уурхайн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал асан Б.Жаргалсайхан аж.

Тэднийг шүүх хясан боогдуулах замаар хахууль авсан гэм буруутайд тооцсон билээ.

Тодруулбал, Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан нар “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга нартай бүлэглэн тендергүйгээр Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг эл компанитай байгуулсан байдаг. Улмаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон хахууль өгөхийг “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн захирал П.Энхтүвшингээс шаардсан. Хахуулийн мөнгөө СБД дэх “Цома” оффис, ХУД дэх “Империал хаус” хотхоны гадна гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөг авсан тогтоогдсон гэдэг. Уг мөнгөө Б.Баттулга болон Б.Пунцагбалжир гэх хүнээр дамжуулан авч байсан нь батлагджээ. Мөн ордод “Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Аглаг Хангайн Уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас 1 тэрбум 257 сая төгрөгийг хахуульд авч бусдад давуу байдал бий болгосон гэх.

Гэвч шүүхээс,

Т.Мөнхбаяр ЭХ-ийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, 

Б.Жаргалсайханд ЭХ-ийн 22.4-2-т зааснаар НАТЭ-ийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Тэдэнтэй хамт шүүгдсэн гурван хүнийг 4-10 сая төгрөгөөр торгосон.


-Б.Жаргалсайхан 2020 оны ХОМ-тээ усан онгоцоо "тусгай зориулалтын төхөөрөмж" гэж мэдүүлж байжээ-

2019 оны тавдугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордод УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа “десант” буулгаж, төрд авсан. Баянхонгороос Х.Баттулга Ерөнхийлөгч, Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан цаг үе. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга МоАХ дотроосоо нутгийнхаа Т.Мөнхбаярыг захирлаар түвэггүй томилуулж байлаа.

Харин усан онгоцоо хураалгахаар болсон Батнасангийн Жаргалсайхан нь 2020.03.20-нд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Уул уурхайн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал болж байв.

Т.Мөнхбаярыг Гүйцэтгэх захирал болсны дараа Б.Жаргалсайханыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан П.Ганхүү дэд захирлаар аваачсан гэгддэг. Т.Мөнхбаяр Баянхонгорын, Б.Жаргалсайхан Хөвсгөлийн гаралтай ч албан тушаал хамт хашиж, авлигын хэргээр хамт шалгагдсан, мөнгөний халаас нэгтэй болжээ.

Тухайн үед албан тушаалд томилогдохдоо 2020 онд АТГ-т гаргасан ХОМ-тээ,

  • Өөрийн орлого: 142 сая,
  • Гэр бүлийн орлого: 10 сая,
  • Орон сууц: хоёр орон сууц, нэг фермээ 210 сая
  • Автомашин: Том оврын ачааны машин 1ш, туулах чадвар өндөр Hummer-H3 1ш, Тоёото приус 1ш, тусгай зориулалтын төхөөрөмж 1ш нийт 114 сая
  • Мал: Адуу-58, Үхэр-30, Хонь-120, Ямаа-30 нийт 120 сая
  • Хадгаламж: 36 сая
  • Компани: И ПИ ЭМ Майнинг Консалтинг ХХК-нд 1 хувь эзэмшдэг.

Автомашин ангилал дотор тусгай зориулалтын төхөөрөмж хэмээх нэршлээр мэдүүлсэн хөрөнгө нь анхаарал татна.

Харин нэг хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн И Пи Эм Майнинг Консалтинг гэх компанийн хувь эзэмшлээс 2018 онд хасагдсан аж.

Авлигын хэрэгт холбогдохын өмнө тэд тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан гэх гавьяаг хүртсэн. Зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228,5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөнгөжүүлсэн юм. Үүний дараа Т.Мөнхбаяр 2021.05.27-нд Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-26 14:10

Нам дагасан өлөн хулгайчид үнэнхүү даам уу

Зочин
Зочин
2024-02-26 17:12

Baliar har hulgaichid ekh ornoos m8n z##l

Зочин
Зочин
2024-02-26 19:33

Болиоч дээ гар утас хулгайчид 10 жил боломж хулгайчид... хэ хэ хууль гууль юм даа

Уншигч
Уншигч
2024-02-26 21:25

Усан онгоц энэ тэрснээр синсаац тариад, түүнээс хэдэн арав дахин их хулгайгаа дараах өнгөрөх нь үү дээ.

Зочин
Зочин
2024-02-26 22:08

хулгайч нараа энэ шүүх эрхлүүлчихийм аа

Иргэн
Иргэн
2024-02-27 07:44

Энэ улсын иргэд өсөж дэ хууль шүүхийн өмнө усан онгоц , нисдэг тэргээр л тоглож бга харагдах . Хууль шүүхийнхэн ийм иргэнийг эрхлүүлэх гэхээсээ илүү хүч нь мөхөсддөг бололтой догоо . А�##�зныхаа торыг дэндүү бөх утсаар холбодог бх шүү .

Зочин
Зочин
2024-02-27 10:27

Женко-ийн тэжээвэр гөлөгнүүд л байна шүү дээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button