Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин, Макрон хоёр сүүлийн гурван жилд анхны удаа утсаар ярилаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар утсаар ярьж, Украины дайн болон Ираны асуудлаар дорвитой хэлэлцсэн гэж Кремль мягмар гарагт /2025.07.01/ мэдэгдсэн байна. Энэ нь хоёр орны удирдагч 2022 оны есдүгээр сараас хойш анхны удаа утсаар ярьсан тохиолдол болов.

Парис дахь Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэл хийхдээ тэд хоёр цагийн хугацаанд хэлэлцэж, Макрон Украинд гал зогсоож дайныг зогсоох хэлэлцээг эхлүүлэхийг уриалсан гэжээ. Францын дипломат эх сурвалж хэлэхдээ Макрон Путинтэй утсаар ярихаасаа өмнө болон дараа нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцсэн байна. Макрон мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай энэ талаар ярьжээ.

Кремлийн албан ёсны мэдэгдлээр бол Иран цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор хөгжүүлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх шаардлагатай гэж Путин хэлсэн байна. Ираны үзүүлж буй цөмийн аюул НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн хамтран алхам хийх хэмжээний асуудал гэж Макрон үздэг. Франц болон ОХУ нь Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button