"Ой, хээрийн түймэртэй тэмцэх ₮6.7 тэрбумыг тусгай сангийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ"

Өнөөдрийн /2025.07.03/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Онцгой байдлын албаны ой хээрийн түймэртэй тэмцэх, шуурхай арга хэмжээ авахад зориулан 6 тэрбум 700 сая гаруй төгрөгийг тусгай сангийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ.
Энэ мөнгийг тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардалд зориулах аж.
Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Тэрбээр мөн, "Улсын хэмжээнд энэ он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 144 удаагийн ой хээрийн гал түймэр гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49,3 хувиар өссөн байна. Гал түймрийн аюулыг сөрөн тэмцэж буй онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах зайлшгүй шаардлагатай цаг үед Засгийн газраас дэмжиж, хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлж чадлаа. Мөн цаашид онцгой байгууллагын салбар нэгжийг стандартад нийцүүлж нэмэгдүүлэх, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулахад шаардагдах санхүүжилтийг 2026 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусгах, нисдэг тэрэг, туулах чадвар сайтай автомашин зэрэг техникийн хангалтыг зээл тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэх асуудлыг судлахаар болов" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоосон толгой, амиа хэчээсэн төрөөс төрсөн тэрбумтан
Энэ хулгайч Монголын х�##�аасыг бүрэн суллаж дууслаа даа муусайн Түгжилүүд эргээд байрандаа суучихсан маадгар байгаа байх даа
УГААСАА ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГ ЗӨВХӨН ГАМШИГТ Л ЗАРЦУУУЛАХ ЁСТОЙ ХУУЛИАРАА. ГЭТЭЛ ӨНӨӨДӨР НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРИЙН ДУРААР ЮУНД ХАМААГҮЙ ЗАРЦУУЛЖ ХАРАГДДАГ. ТУХАЙЛБАЛ, САЯ САГСАН БӨМБӨГӨӨР МӨНГӨН МЕДАЛЬ АВСАН 4 ХҮҮХЭНД 500 САЯЫГ ЗАНДАНШАТАР ДУГТУЙЛААД ӨГЧ ХАРАГДАНА ЛЭЭ. ЭНЭ БОЛ НӨӨЦ САНГИЙН Л ХӨРӨНГӨ. ЭХ ОРОН НЬ ХАВАР ЗУНЫ УЛИРАЛД ШАТААД ДУУСАЖ БАЙХАД НЭГ МУУ ТЭМЦЭЭНД МӨНГӨ АВСАН ХҮМҮҮСТ НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БАРУУН СОЛГОЙГҮЙ ЦАЦНА ГЭДЭГ НЬ БУРУУ. ЭХ ОРНООС ҮНЭТЭЙ ЮМ ХААНА Ч ҮГҮЙ ШҮҮ.