Б.Жавзмаа: Гэнэт харшилтай болно гэж байхгүй. Удамшил, өдөөгч хүчин зүйлээс шалтгаалдаг

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Арьс, харшлын их эмч, Анагаах ухааны магистр Б.Жавзмаатай улирлын харшил болон арьсны өвчний талаар ярилцлаа.
-Долоодугаар сар олон жилийн дунджаас их хур тунадастай гэх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан байна билээ. Гэтэл Улаанбаатар хотод хоёр цагийн бороо ороход л зам дагуу борооны ус урсаж, явган зорчигчид туулах шаардлага үүсдэг. Гэтэл тэр дотор түмэн нян урсаж байдаг.
-Бохирлогдсон усанд бол олон төрлийн нян байгаа. Гэдэсний савханцар, хоолойны өвчин үүсгэдэг бактериуд ч бий. Тийм учир бороо орсны дараа ус туулж явахгүй байх хэрэгтэй. Нэн ялангуяа бага насныхан тэр усанд тоглох, шумбах нь бий. Тиймээс эцэг эхийн хараа хяналт чухал.
Энэ үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан байгаа тохиолдолд шууд идээт үрэвсэл болно. Энгийн эмчийн зөвлөсөн антибиотик авч уугаад ямар ч үр дүнд хүрэхгүй, өвчин нь даамжрах тохиолдол том хүн, хүүхэд аль алинд нь гарч байна. Угтаа эмчилгээ нь шархнаас нь арчдас авч шинжлээд ямар эм бэлдмэлд мэдрэг болохыг мэдэж байж мэргэжлийн эмчилгээ хийгдэх ёстой.
-Дулааны улиралд анхаарах бас нэгэн асуудал бол модон жорлонгийн нөхцөл шүү дээ. Их хэмжээний борооны дараа болон их халалтын үеэр ойр орчимд нь халдвар тархах эрсдэл үүсдэг гэгддэг.
-Үүнээс шалтгаалсан гэдэсний халдварт өвчин зонхилдог. Нэг үгээр хэлбэл гэр хороололд амьдардаг айл өрхийн нойл борооны усанд хальж, гудамж талбай руу урсчихдаг. Энэ үед бид тэр усаар гатлах юм бол бүх төрлийн нянгийн халдвараар үүсдэг халдварт өвчнөөр өвчлөх магадлал нэмэгдэнэ. Хэрэв бороо орсны дараа нар гарах юм бол газрын хөрсөнд байгаа нян агаарт хөөрч амьсгалын замын халдвар ихсэх магадлал клиник судалгаагаар батлагдсан.
-Бохир уснаас үүдэлтэй олон төрлийн өвчин үүсдэг гэж ярилаа. Тухайлан хэлбэл яг ямар ямар өвчин үүсэх боломжтой вэ?
-Чонон хөрвөс, түүхий шархнууд, олон төрлийн идээт өвчнүүд зонхилон тохиолдоно. Тиймээс борооны дараа ус туулж болохгүйг хэлмээр байна.

-Хавар, зун, намрын саруудад харшилд "дарлагдах" нь бий. Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна гэх судалгаа гарсан байна билээ. Яг юунаас болж улирлын харшил сэдэрдэг юм бол?
-Ургамал тоосны харшлын улирал үргэлжилж байна. Эл харшлын тухай ярихын тулд эхлээд ургамлын тоосны талаар дурдах шаардлага үүснэ. Ургамлын тоос нь 1 см.куб-д тоосны мөхлөг нь 25 нэгж хүртэл байх юм бол түүнээс шалтгаалсан харшил үүснэ. Ургамлын тоосны харшил нь полиноц гэх бүлэгт хамаардаг бөгөөд нүдний салст, хамрын салстын тууралтаар илэрдэг өвчин учир хөнгөнд тооцох боломжгүй.
-Өмнө нь харшилгүй байсан. Гэнэт харшилтай болчихлоо гэх хүмүүс олон байдаг шүү дээ.
-Гэнэт нэг өдөр харшилтай болно гэж байх боломжгүй. Тухайн хүний эцэг эх нь харшилтай байсан бол удамших магадлал 40-60 хувь. Хэрэв эцэг эхийнх нь нэг нь харшилтай бол 20-40 хувь гэсэн үг.
Мөн тухайн хүн бага насандаа амьсгалын замын өвчнөөр удаа дараалан өвчилж байсан, мэдрэгшилтэй, хоолны дэглэм баримталдаггүй, дархлааны эмгэгтэй тохиолдолд арьсны өвчин үүсэх магадлалтай байдаг.
-Харшил үүсгэгч ургамлуудын талаар та дээр дурдсан шүү дээ. Тэгвэл аль сард ямар төрлийн ургамлаас харшил үүсгэгч тоос ялгардаг юм бол?
-Арьсны өвчин дотроо олон янз. Харин манай оронд зонхилон тохиолдож буй өвчний тухайд ургамлын тоосны харшил, экзем, чонон хөрвөс, эмийн гаралтай, нарны экзем болон шалтгаан тодорхойгүй өвчлөл зонхилж байна. Зуны 4-10 сарын хугацаанд улирлын харшил сэдэрдэг.
- Нэгдүгээр үе буюу 4-6 сард, Улиас, хар мод, хус цэцэглэхтэй холбоотой харшил эхэлдэг
- Хоёрдугаар үе нь зургаадугаар сарын дундаас долоодугаар сарын сүүл хүртэл арвай, соовор зэрэг цэцэг ургамал
- Гуравдугаар үе нь долоодугаар сарын дундаас 10 сар хүртэл бидний мэддэгээр шарилж, лууль ургамлын тоосноос үүдэж харшил сэдэрдэг. Энэ нь ургамал тоосны харшлын 75 хувийг эзэлдэг.
-Арьсны өвчин, харшил, ханиадыг хэрхэн ялгах вэ. Харшлыг ханиадтай андуурч буруу эмчилгээ хийх эрсдэл байдаг шүү дээ?
-Амьсгалын дээд замын харшил, томуу, томуу төст өвчин эмнэл зүйн шинж тэмдэгээрээ ойролцоо байдаг. Тиймд энэ хоёрыг хооронд нь ялган оношлох ёстой. Тухайн хүний цусанд шинжилгээ хийж, эсвэл арьсан дээр сорил тавьж харшил мөн үү үгүй юу гэдгийг ялгаж оношлох ёстой. Харшилтөрөгч хүний биед нэвтэрч орсон замаасаа шалтгаалаад эмнэлзүйн шинж тэмдэг нь өөр, өөр байдаг. Хэрвээ харшилтөрөгч амьсгалын замаар нэвтэрч орох юм бол амьсгалын замын харшлын шинжүүд илүү илэрнэ. Найтаах, усан нус гоожих, хамар битүүрэх, нармай, тагнай загатнах, ханиалгах, амьсгаадах, бачуурах шинж тэмдэг илэрнэ.
Хэрвээ хоол боловсруулах замаар харшилтөрөгч нэвтрэх юм бол арьсны тууралт, хоол боловсруулах замын хямрал гүйлгэх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Арьс салстаар нэвтэрч орох юм бол тухайн арьс салстын орчинд үрэвсэл үүсэхээс гадна бүх биеийг хамарсан эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болно. Жишээлбэл, төмрийн харшилтай хүмүүс гэхэд төмрийн найрлагад байгаа никель сульфат хэмээх бодис хүний арьсаар нэвтэрч ороод тэр хэсэгтээ дархлааны урвалын оролцоотойгоор арьсны хэсэг газрын үрэвсэл үүсгэдэг. Харшлын шалтгаан хүний биед ямар замаар нэвтэрч орсон, түүнээс шалтгаалаад эмнэлзүйн шинж тэмдгүүд өвөрмөц, өөр, өөр байдаг гэсэн үг.

-Нүд, хамрын дусаалга хэрэглээд харшил хөдлөх үеэ өнгөрөөдөг хүмүүс байна. Заримдаа харшлаа оношлуулахгүй тоохгүй орхих нь ч байдаг шүү дээ.
-Юунаас харшилтайг оношилж, шинж тэмдгийг бүдгэрүүлэх эмчилгээ хийнэ. Тухайн өвчтөний нас, хүйс, хавсарсан өвчин түүний шинжээс хамааран клиник шинж өөр байдаг учир эмч үзлэг хийж, эмийн болон эрүүл ахуйн зөвлөгөө өгч эмчийн хяналтанд эмчилгээ авах нь хамгийн зүйтэй.
-Харшилтай хүмүүст ямар хүнсийг хориглодог вэ?
-Тухайн хүн ямар харшилтөрөгчид мэдрэгшсэн байна гэдгээс хамаараад тэр хүнд ямар хүнсийг хориглохыг анагаах ухаанд судлаад тогтоочихсон байдаг. Жишээлбэл, хус модны тоосны харшилтай хүмүүс алим, лийр, чавга, тоор зэрэг модонд ургадаг жимснүүд идвэл дархлааны солбицох урвалаар харшлын шинж тэмдэг илэрдэг. Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам уух юм бол харшил нь сэдэрч хүндэрдэг. Мөн шарилжны харшилтай бол түүхий лууван, улаан лооль идэж болохгүй. Тухайн хүний мэдрэгшсэн харшилтөрөгчийг цусны шинжилгээ эсвэл арьсны сорилоор юунд харшилтайг нь тогтоогоод, ямар хүнс хориглохыг эмч зааварлах ёстой. Түүнээс биш харшилтай хүнд хориглох хүнсийг зөвхөн мэргэжлийн эмч л хэлж өгч чадна. Харшилтай гээд мах гурилаас бусдыг хориглож хүнс тэжээлийн дутагдалд оруулж болохгүй. Ер нь шинжлэх ухааны нотолгоогүй ам дамжсан цуу ярианд итгэж өөртөө туршиж болохгүй.
-Харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Харшлаас урьдчилан сэргийлж болно. Харшлын анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт гэж бий. Анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн хүнийг анхнаас нь харшлаар өвчлүүлэхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулах, дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, байгаль орчиндоо ойр амьдарч ашигтай хүчин зүйлүүдийг хүний бие авч байх гэх мэтээр хэрэгтэй орчин нөхцөлийг бүрдүүлж харшлаас урьдчилан сэргийлж болно.
Хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэдэг нь нэгэнт харшилтай болчихсон бол, яг юуны харшилтай гэдгийг тодорхойлоод харшил өгдөг зүйлээс хол байх, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эмэнд харшилтай, хүнсэнд харшилтай бол түүнийгээ хэрэглэхгүй гэсэн үг.
Гуравдагч урьдчилан сэргийлэлт нь нэгэнт тухайн хүн харшилтай болоод эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол хүндрэлээс нь хамгаалахад чиглэгдэх ёстой. Жишээлбэл, ургамлын тоосны харшилтай хүн хамар битүүрээд, нүд загатнаад байна гээд тоохгүй яваад байдаг. Тэр нь нэг өдөр астма болно. Амьсгалын доод замын үрэсвэл болж хүндэрнэ. Астматай болсон хүн эмчид хандахгүй, эмчилгээ хийлгэхгүй яваад байх юм бол нэмж өөр харшилтай болно. Харшлаа сайн оношлуулж, сайн эмчилгээ хийлгээгүйгээс харшлын шоконд орж болно гэсэн үг. Харшил даамжрах, хүндрэх байдлаас урьдчилан сэргийлэх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sain yria bn
Үерийн усаар гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүхнээс х�##�ьсан өмхий усыг туулаад гатлаад, тэр гутлаараа гэртээ ороход бөөн нян, бактер, вирус бөөндөж аваад гэртээ авчирлаа л гэж ойлгох хэрэгтэй шүү!
За луус гута л пүүзнийхээ үдээсийг газраар чирээд явдаг буруу. Тэрийгээ гараараа барьж үднэ. гар нь шархтай бол хамаг вирус бактэр ороод явна.
Харшил бол дархлаа сайн ажиллаад байгаа ч хэрэг биш эсрэгээрээ дархлаа нь буруу ажиллаж буй хэрэг бололтой дог. Тухайн хүний орчин нөхцөл , хоол хүнс, өөрчлөгдөхөөр удамчшиж авсан харшил нь илрээгүй байсан ч гарч ирдэг. Тиймээс зөв хооллох дархлаагаа сайжруулах нь илүү чух�##� байх. Түүнээс биш тэрнээс харшилтайг тест хийлгэж тогтоолголоо гээд эмчлэгддэг эд биш. Зарим хүмүүс эдгэрсэн гэдэг ч эмчлэгддээгүй олон хүн байдаг. Эмчлэх арга судлагдаагүй байдаг нь сонин. Нээрээ л харшлын эм зарах том лобби ард нь байдаг байх.
Sain emch shuu
ХАРИН ТИЙМЭЭ ЭНЭ ЭМЧ ЗӨВ ЯРЬЖ БАЙНАА БИ ДЭЭР АВТОБУСАНД ТАНИЛЦСАН ӨВӨРХАНГАЙН ОХИНЫГ БУУДАЛД АВЧ ХОНОХДОО ЛИМОНТОЙ БЭЛГЭВЧ УГЛААД БАВСАН ТЭГТЭЛ ЯАВ ХӨӨРХИЙ МИНЬ НҮД НЬ БӨЛЦИЙЖ ХАВДААД БИЕЭР НЬ ЮМ ТУУРААД ХАМГИЙН АЙМААР НЬ АЛ НЬ БОЛ АЙМААР ЗАГАТНААД ГАРАА ХИЙГЭЭД ШАЛ ПАЛ ХИЙТЭЛ МААЖААД БОССОН БООВ ШУУД БУУГААД.ТҮРГЭН ИРЖ ТАРИА ХИЙГЭЭД ЭМ ӨГӨӨД ГАЙГҮЙ БОЛСЫШТ МАРГААШ АХЫНД НЬ ХҮРГЭЖ ӨГӨӨД БЛОК ЧААСААН ИДДА.ХӨӨРХИЙ БЭЛГЭВЧГҮЙ ШААЛЦАЯА Л ГЭСЭН БОЛЬЁО