Европт хэт халууны улмаас зургаан иргэн нас баржээ

Европ тивийн орнуудад цаг агаарын хэт халалт үргэлжилсээр байна. Ихэнх нутагт агаарын температур цельсийн 40 хэм хүрч байна. Үүний улмаас зургаан иргэн нас баржээ.
Испани улсад хамгийн халуун байгаа бөгөөд тус улсад өнгөрсөн долоо хоногт агаарын температур цельсийн 46 хэмд хүрсэн. Энэ долоо хоногт хэт халуун байгаагаас ойн түймэр газар авсан байна.
Мөн Итали улсад Сардиниа арал дээр хоёр эрэгтэй хэт халуунд биеийн байдал нь муудаж, улмаар зүрх нь хаагдаж нас барсан тохиолдол гарчээ. Францын нийслэл Парис хотын аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэг Версалийн ордонтой танилцаж байсан 10 настай америк жуулчин охин гэнэт ухаан алдаж, удалгүй амьсгал хураасан байна.
Францын эрх баригчдын мэдээлснээр хэт халууны үеэр 300 гаруй иргэн эрүүл мэндийн яаралтай тусламж авчээ.
Испаниас гадна Их Британийн бүрэлдэхүүн Англид мөн халж байна. Англид өнгөрсөн зургаадугаар сард бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн халуун сар болон бүртгэгджээ. Харин Франц улсад 1900 оноос хойш хоёр дахь халуун зургаадугаар сар болжээ. Тус улсад хамгийн халуун сар 2023 онд тохиож байсан аж.
Хэт халууны үеэр Европын эрх баригчид ард иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд халууны цагаар гадагш гарахгүй байхыг, мөн ойн түймрийн эрсдэлтэй бүсэд байрлахгүй байхыг сануулсаар байна. Европын орнуудад халуунтай тэмцэхийн тулд үнэгүй ус тарааж, агаар сэрүүцүүлэгчтэй байршлуудыг нээж, усан сангуудыг үнэ төлбөргүй болгож байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэт х�##��##�т осолтой бачимдаж.байна.
46 градус бол нэг их сүртэй х�##�уун бишээ. Хүүхэд байхаасаа л 69-70 градус х�##�сан элсэн дээр өдөржин хонь хурга хайчлаад суудаг байлаа. Одоо би 70 нилээд гарчтхлаа. Нэг тх х�##�уун гэж бодогдохгүй л байна.
Монгол хүмүүс онцгой өөр